Turiin onol 101-200

Description

ТӨРИЙН ОНОЛ
Munkh Orgil
Quiz by Munkh Orgil, updated more than 1 year ago
Munkh Orgil
Created by Munkh Orgil about 9 years ago
1877
9

Resource summary

Question 1

Question
101 . Марксист онол төрийн үүслийг тайлбарлахдаа ямар зарчимд тулгуурладаг вэ?
Answer
  • a. Ангийн зарчим
  • b. Монист зарчим
  • c. Плюралист зарчим
  • d. Төвлөрсөн удирдлагын зарчим

Question 2

Question
102. Шашны тэргүүн нар эзэн хаадтай тэмцэхэд Шашны онолын аль үзэл баримтлал хамгийн их нөлөөлсөн бэ?
Answer
  • a. Фома: хүний бие махбодид сүнс шингэсэн шиг л бурханы оюун ухаан, хүсэл зориг захирагч хүнд мөн оршиж байдаг
  • b. Ионн Златоуст: захирагчийн оршихуй нь бурханы үйл хэрэг.
  • c. Библи судар: Мойсей хуулиудыг бидэнд өгсөн.
  • d. Августин: Төр нүгэл хилэнцээс үүдэлтэй ч бурханы авран энэрэх нигүүлсэнгүй үзэлд үйлчилвэл мөнхөд орших болно. Бурханы хаанчлалд өөрийгөө зориулсан төр л зөвтгөгдөнө.

Question 3

Question
103. Марксист онол төрийн үүслийг тайлбарласан ямар онолд тулгуурлан үүссэн бэ?
Answer
  • a. Хүчирхийллийн онол
  • b. Өв залгамжлалын онол
  • c. Шашны онол
  • d. Нийгэм, эдийн засгийн онол
  • e. Нийгмийн гэрээний онол

Question 4

Question
104. Марксист онолын сул тал юу вэ?
Answer
  • a. Хөдөлмөийн хуваарь
  • b. Хувийн өмч
  • c. Нийгмийн ялгарал, зөрчил
  • d. Монист зарчим

Question 5

Question
105. Төрийн үүслийн шалтгааныг өмчтэй холбон талбарладаггүй онол
Answer
  • a. Нийгэм, эдийн засгийн онол
  • b. Марксист онол
  • c. Өв залгамжлалын онол
  • d. Эцгийн эрхт ёсны онол

Question 6

Question
106. Дараах онолуудын аль алиныхаа эх сурвалж болсон бэ?
Answer
  • a. Хүчирхийллийн онолын эх сурвалж бол өв залгамжлалын онол
  • b. Өв залгамжлалын онолын эх сурвалж бол хүчирхийллийн онол
  • c. Марксист онолын эх урвалж нийгэм, эдийн засгийн онол
  • d. Нийгэм, эдийн засгийн онол нийгмийн гэрээний онолын эх сурвалж

Question 7

Question
107. Нийгмийн гэрээний онолын түүхэн эх үндсийг хэн тавьсан бэ?
Answer
  • a. Т.Гоббс
  • b. Ж.Локк
  • c. Ж.Ж.Руссо
  • d. Грекийн софистууд
  • e. VII Григория

Question 8

Question
108. Нийгмийн гэрээний онолд аливаа эрх мэдлийн эх сурвалжийг юу гэж үздэг вэ?
Answer
  • a. Бүрэн эрхт хувь хүн
  • b. Эзэн хаан
  • c. Нийгэм, эдийн засгийн хөгжил
  • d. Бурхны хүсэл зориг

Question 9

Question
109. Нийгмийн гэрээний онолын төлөөлөгчид төрийг хэзээ үүссэн гэж үздэг вэ?
Answer
  • a. Байгалийн захиргааны үед
  • b. Нийгмийн гэрээ байгуулагдсанаар
  • c. Хэрэглэгч эдийн засгаас үйлдвэрлэгч эдийн засагт шилжсэнээр
  • d. Хүн үүссэн үеээс

Question 10

Question
110. Т.Гоббс нийгмийн гэрээг ямар субъектууд хоорондоо байгуулдаг гэж үзсэн бэ?
Answer
  • a. Захирагч ба захирагдагчид
  • b. Хаан ба ард түмэн
  • c. Хувь хүмүүс
  • d. Захирагчид

Question 11

Question
111. Ж.Ж.Руссо нийгмийн гэрээг
Answer
  • a. Нэгдмэл хүсэл зориг
  • b. Иргэдийн эрх чөлөө
  • c. Нэгдмэл хүсэл зориг ба иргэдийн эрх чөлөө
  • d. Нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангана.

Question 12

Question
112. Нийгмийн гэрээний онолоор зөвшилцийн зарчмыг хэн хэрэгжүүлэх вэ?
Answer
  • a. Насанд хүрэгсэд
  • b. Эрүүл ухаант бүх хүн
  • c. Насанд хүрсэн, эрүүл ухаант бүх хүн
  • d. Бүхий л хувь хүн

Question 13

Question
113. Нийгмийн гэрээний онолоор төрийн ивээл хамгаалалтад орж, түүнээс ямар нэг ашиг тустай зүйл хүртэн дуугүйхэн сууж байгаа хүн бүрийг төрийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үү.
Answer
  • a. Тийм
  • b. Үгүй
  • c. Тодорхойгүй
  • d. Мэдэхгүй

Question 14

Question
114. Нийгмийн гэрээг тухайн нийгмийн бүх гишүүд бодитой байгуулдаг уу?
Answer
  • a. Тийм
  • b. Үгүй
  • c. Тодорхойгүй
  • d. Мэдэхгүй

Question 15

Question
115. Аристотель хүний мөн чанарыг юу гэж үзсэн бэ?
Answer
  • a. Хүний мөн чанар угаасаа сайн
  • b. Хүний мөн чанар угаасаа муу
  • c. Хүний мөн чанарын талаар тэрээр авч үзээгүй
  • d. Захирах захирагдах харилцаанд гарцаагүй орох тавилантай амьтан

Question 16

Question
116. Аристотель захирах захирагдах харилцааны төгс хэлбэрийг юу гэж үзсэн бэ?
Answer
  • a. Гэр бүл
  • b. Гацаа суурин
  • c. Улс буюу нийгэм
  • d. Хот

Question 17

Question
117. “Төр хэмээх энэ том айлын эцэг нь төрийн тэргүүн бөгөөд эцэг хүн хүүхдээ хэрхэн захирч, хүмүүжүүлж, халамжилдгийн нэг адил албат нараа захирна” гэж үзэж хэн хэлсэн бэ?
Answer
  • a. Аристотель
  • b. Кунз
  • c. Роберт Фильмер
  • d. Михайловский

Question 18

Question
118. Усыг амьдралд ойртуулах шаардлага захирагчийг төрүүлсэн гэж ямар онол үздэг вэ?
Answer
  • a. Усжуулалтын онол
  • b. Тархацын онол
  • c. Эцгийн эрхт ёсны онол
  • d. Органик онол

Question 19

Question
119. Азын үйлдвэрлэлийн аргатай аль онол шууд холбогддог вэ?
Answer
  • a. Усжуулалтын онол
  • b. Тархацын онол
  • c. Эцгийн эрхт ёсны онол
  • d. Органик онол

Question 20

Question
120. Тархацын онолоор төр ёс хаана эхэлж үүссэн бэ?
Answer
  • a. Газар дундын тэнгис
  • b. Нил болон Тигр
  • c. Янцзы болон Евфрат
  • d. Европ
  • e. Монгол

Question 21

Question
121. Тархацын онол ямар үед мухардалд ордог гэж судлаачид үздэг?
Answer
  • a. Төрийн анхдагч түүхэн эхлэлийн шалтгаан, нөхцөлийг тайлбарлахад
  • b. Иргэншлийн үед шинэ төр үүсэх тухайд
  • c. Хэн, хэзээ, хаанаас ямар туршлагыг дэлгэрүүлэн авсан тухайд
  • d. Туршлага гэж юу вэ гэдэгт

Question 22

Question
122. Габриель Тардын үзэж байгаагаар хүний ямар шинж төрийн үүсэлд гол нөлөө үзүүлсэн бэ?
Answer
  • a. Нийгмийн болон хувийн аливаа зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг олох чадвар, мэдлэг
  • b. Хүний амин хувиа хичээх шинж
  • c. Бусдын туршлагыг авч хэрэглэх хүсэл, эрмэлзлэл
  • d. Хүний ёс суртахууны шийдвэр гаргах чадвар

Question 23

Question
123. Органик онолоор засгийн газар ямар чиг үүрэг гүйцэтгэдэг вэ?
Answer
  • a. Нийгмийн организмын доторх хууль, зүй тогтлыг хамгаалж хэрэгжүүлэх
  • b. Нийгмийн организмын тогтолцоог тохируулан зохицуулах чиг үүрэг
  • c. Нийгийн организмын дотоод чиг үүрэг
  • d. Нийгмийн организмын гадаад чиг үүрэг

Question 24

Question
124. Дараах онолуудын аль нь байгалийн шинжлэх ухааны арга зүй, ойлголтыг ашигласан бэ?
Answer
  • a. Арьсны онол
  • b. Органик онол
  • c. Улс төрийн антропологийн онол
  • d. Өв залгамжлалын онол
  • e. Нийгмийн гэрээний онол

Question 25

Question
125. “Хүн биологийн амьтан болохынхоо хувьд байгалиас төрж, улмаар хувьслын явцад нийгмийн гишүүн, төрийн иргэн болдог. Нийгмийн амьдрал бол хүний хөгжлийн байгал, нийгмийн хуулиудын зайлшгүй хослол” гэж хэн үзсэн бэ?
Answer
  • a. Аристотель
  • b. Ж.Гобино
  • c. Г.Спенсер
  • d. Г.Тард

Question 26

Question
126. Хэн хүн амыг суут хүмүүс, хэрэгжүүлэгчид, олон түмэн гэж гурав хуваасан бэ?
Answer
  • a. И.Кант
  • b. Ф.Ницще
  • c. Ж.Гобино
  • d. Г.Спенсер

Question 27

Question
127. “Эзэн боол байх нь хүний байгалиас заяасан хувь тавилан” гэсэн үзэл дээр аль онол суурилсан бэ?
Answer
  • a. Арьсны онол
  • b. Эцгийн эрхт ёсны онол
  • c. Тархацын онол
  • d. Органик онол
  • e. Улс төрийн антропологийн онол

Question 28

Question
128. Арьсны онолоор доод арьсныханд ямар хүмүүсийг багтдаг вэ?
Answer
  • a. Байгалиас заяасан хүч чадал, оюун ухаантай
  • b. Соёл, иргэншил, төр, хууль, эрх мэдлийг тогтоох чадваргүй
  • c. Суут хүмүүсийн үзэл санааг биелүүлж, дэг журам тогтоож, хууль эрх зүй, аюулгүй байдлыг хангахад үйлчилдэг
  • d. Иргэншил, соёл, төр, хуулийг бүтээгч

Question 29

Question
129. Фашизм ямар онол дээр суурилж гарч ирсэн бэ?
Answer
  • a. Тархацын онол
  • b. Органик онол
  • c. Арьсны онол
  • d. Эцгийн эрхт ёсны онол
  • e. Улс төрийн антропологийн онол

Question 30

Question
130. Аль онол байгалийн захиргаанаас нийтийн захиргаанд шилжих завсрын шатыг удирдагчийн захиргаа гэж үзсэн бэ?
Answer
  • a. Тархацын онол
  • b. Органик онол
  • c. Нийгмийн гэрээний онол
  • d. Эцгийн эрхт ёсны онол
  • e. Улс төрийн антропологийн онол

Question 31

Question
131. Удирдагчийн захиргаанаас нийтийн захиргаа буюу үндэсний төрд шилжих нийгмийн интеграцийн хувьсал ямар дарааллаар явагдсан бэ?
Answer
  • a. орон нутгийн бүлэг - цусан төрлийн нийтлэг - удирдагчийн захиргаа - түрүү төр - үндэсний төр
  • b. цусан төрлийн нийтлэг - орон нутгийн бүлэг - удирдагчийн захиргаа - түрүү төр - үндэсний төр
  • c. удирдагчийн захиргаа - орон нутгийн бүлэг - цусан төрлийн нийтлэг - түрүү төр - үндэсний төр
  • d. цусан төрлийн нийтлэг - орон нутгийн бүлэг - удирдагчийн захиргаа - түрүү төр - үндэсний төр

Question 32

Question
132. Дараахын аль нь удирдагчийн захиргааны үндсэн шинжид үл багтах вэ?
Answer
  • a. угсаатны соёлын нэгэн нийтлэг шинжийг бүрдүүлсэн, үзэл суртлын нийтлэг тогтолцоо бүхий
  • b. удирдагчийн захиргааны дээд эрх мэдлийг зан үйлийн ёсчилсон горимоор хамгаалж, тахин шүтдэг зэрэг
  • c. хуульчилсан хүч албадлагын хэрэгсэл бүхий шийдвэр гаргах, хянах институттай шатлан захирах тогтолцоотой
  • d. бүгд бүхний эсрэг дайтсан хувь хүмүүсийн аминч үзэл үнэмлэхүй ноёрхож, ёс суртахууны шаардлагад тулгуурласан жам ёсны эрх хэрэгжих ямар ч баталгаа байгаагүй
  • e. нэмүү бүтээгдэхүүнийг дээрээс дахин хуваарилах арга эдийн засгийн амьдралд гол үүрэг гүйцэтгэдэг

Question 33

Question
133. Орчин үеийн төр судлалд төрийн үүслийг тайлбарлах ямар хандлага ноёрхож байна вэ?
Answer
  • a. Нийгмийн гэрээний онол
  • b. Нийгэм, эдийн засгийн онол
  • c. Төрийн үүсэл нөлөөлсөн түгээмэл хүчин зүйлийг тодруулах хандлга
  • d. Улс төрийн антропологийн онол
  • e. Сэтгэл зүйн онол

Question 34

Question
134. Дараахын аль нь төрийн үүсэлд нөлөөлсөн түгээмэл хүчин зүйлд үл багтах вэ?
Answer
  • a. экологийн хүчин зүйл
  • b. хүчирхийлэл
  • c. хүн ам зүйн хүчин зүйл
  • d. бусдын туршлага, загвар
  • e. нийгэм, эдийн засгийн хүчин зүйл
  • f. нийгмийн гэрээ

Question 35

Question
135. АНУ-ын Колумбын их сургуулийн профессор Jean L.Cohen, Andrew Aroto нар иргэний нийгмийн тухай ойлголт хэний бүтээлд анх илэрсэн гэж үзсэн бэ?
Answer
  • a. Ж.Ж.Руссогийн
  • b. Гегелийн
  • c. Аристотелийн
  • d. Т.Гоббсын

Question 36

Question
136. “Иргэний нийгэм” гэсэн нэр томъёог өрнөдөд хэдийд түгээмэл хэрэглэж эхэлсэн бэ?
Answer
  • a. Эртны Грек, Ромын үеээс
  • b. 17-р зуунаас
  • c. 18-р зуунаас
  • d. 19-р зуунаас
  • e. 20-р зуунаас

Question 37

Question
137. “Иргэний нийгэм засгийн газрыг нөхцөлдүүлдэг бөгөөд иргэний нийгмийн үндэс бол өмч, хүмүүс өмчөө хамгаалах эрхийн дагуу төр улсыг байгуулдаг” гэж хэн үзсэн бэ?
Answer
  • a. Т.Гоббс
  • b. Дж.Локк
  • c. Ш.Монтескье
  • d. Ж.Руссо

Question 38

Question
138. Монтескьегийн үзэж байгаагаар ............................. эрх баригчдын удирдах харилцааг зохицуулдаг бол ............................. нийгмийн гишүүдийн хоорондын харилцааг зохицуулна.
Answer
  • a. төрийн эрх зүй ... иргэний эрх зүй
  • b. иргэний эрх зүй... төрийн эрх зүй
  • c. хувийн эрх зүй... нийтийн эрх зүй
  • d. улсын эрх зүй... хувийн эрх зүй

Question 39

Question
139. “Өөрөө өөрийнхөө жинхэнэ эзэн байх ёс зүйн эрх чөлөөг олж авдаг, өөрийн боломжийг нээн илрүүлж, авъяас билгээ хөгжүүлдэг тэр орчин” бол иргэний нийгэм гэж хэн хэлсэн бэ?
Answer
  • a. Т.Гоббс
  • b. Дж.Локк
  • c. Ш.Монтескье
  • d. Ж.Руссо

Question 40

Question
140. Хүн хувийн ашиг сонирхлоо хамгийн чөлөөтэй хэрэгжүүлэх орчинг Гегель алийг гэсэн бэ?
Answer
  • a. иргэний нийгэм
  • b. улс төрийн нийгэм
  • c. төр
  • d. гэр бүл

Question 41

Question
141. Гегель ...............................-ыг иргэн, иргэний нийгэм, харин ..................................-ыг төр, улс төрийн нийгэм төлөөлнө гэж үзсэн.
Answer
  • a. хувийн ашиг сонирхол... нийтлэг ашиг сонирхол
  • b. нийтлэг ашиг сонирхол... хувийн ашиг сонирхол
  • c. ашиг сонирхол... ашиг сонирхол
  • d. нийтлэг ашиг сонирхол... нийтлэг ашиг сонирхол

Question 42

Question
142. Гегель ямар хэв маягийн нийгэмлэгүүд оршдог гэсэн бэ?
Answer
  • a. иргэний, эдийн засгийн, улс төрийн
  • b. гэр бүлийн, иргэний, эдийн засгийн, улс төрийн
  • c. иргэний, улс төрийн
  • d. гэр бүлийн, иргэний, хувийн, улс төрийн
  • e. гэр бүлийн, иргэний, эдийн засгийн, нийтийн

Question 43

Question
143. Аль нийгэмлэгт хүмүүсийн хооронд амьд холбоо, нэгдэл нягтрал урсгал байдлаар, жам ёсоор бий болж байдаг гэж Гегель үзсэн бэ?
Answer
  • a. гэр бүлийн нийгэмлэг
  • b. иргэний нийгэмлэг
  • c. эдийн засгийн нийгэмлэг
  • d. улс төрийн нийгэмлэг

Question 44

Question
144. Гегелийнхээр иргэний нийгмийн анхдагч субъект
Answer
  • a. Гэр бүл
  • b. Эдийн засаг
  • c. Улс төр
  • d. Төр
  • e. Иргэд

Question 45

Question
145. Гегелийн үзэл санааны үүднээс дараахын аль нь зөв бэ?
Answer
  • a. Улс төрийн нийгэм бол иргэний нийгэм тусгаар хувь хүмүүсийн хооронд оршиж байгаа завсар
  • b. Тусгаар хувь хүмүүс бол нийгмийн амьдралын зохион байгуулалтын дээд хэлбэр төр иргэний нийгэмийн хооронд оршиж байгаа завсар
  • c. Иргэний нийгэм улс төрийн нийгмээс хараат бус оршино
  • d. Иргэний нийгэм бол нийгмийн амьдралын зохион байгуулалтын дээд хэлбэр төр тусгаар хувь хүмүүсийн хооронд оршиж байгаа завсар

Question 46

Question
146. И.Кант “иргэний байгуулал бүхий төрийн тогтолцоо ямар байх ёстой” гэж үзсэн бэ?
Answer
  • a. бүгд найрамдах засагтай
  • b. хаант засагтай
  • c. бүгд найрамдах эсвэл хаант засагтай
  • d. ардчилсан дэглэмтэй

Question 47

Question
147. И.Кант иргэний байгууллын ямар ямар үндсэн зарчимд тулгуурласан байх ёстой гэж үзсэн бэ?
Answer
  • a. хүн нийгмийн гишүүний хувьдаа эрх чөлөөтэй
  • b. иргэд албат учраас төрөөс хараат
  • c. хүмүүс улсын иргэн тул бүгдээр тэгш
  • d. нийгмийн гишүүд иргэн болох хувьдаа бие даасан байдалтай

Question 48

Question
148. Иргэний нийгмийн хөгжлийн үе шатны талаар Кантын дэвшүүүлсэн үзлийн зөв дарааллыг тэмдэглэнэ үү. 1. Түүхийн өмнөх үе буюу зэрлэгийн үеийн иргэний нийгэмд бүгдээр бүхний эсрэг дайтна. а. I давхар 2. Хүн, иргэн бүрийн эрх чөлөөтэй байх боломжийг хангахын тулд хүн бүрийн эрх чөлөөг тэгш хязгаарласан эрх зүйт, нийтлэг хууль бүхий бүх дэлхийн иргэний төлөв байдал бүрэлдсэн үе. Хувь хүн дэлхийн иргэний статустай болно. б. II давхар 3. Засаглагчийн хүсэл эрмэлзэл, дур зорго ноёрхоно. Хувь хүний ёс суртахуун, хууль эзний өршөөл, ивээлээс хамаардаг деспот нийгэм болой. в. III давхар 4. Дэлхий дахинд ёс суртахуун, хүний нэр төр, нандин чанар үнэмлэхүй ноёрхох үе бөгөөд нийтлэг эрх ашиг сайн дурын үндсэн дээр хүн бүрийн үүрэг мэтээр хэрэгжинэ. г. IV давхар 5. Хувь хүний зан чанар нийтийн хуульд, тэгэхдээ дэлхийн төвшинд бус, өөрийн улсын хэмжээнд захирагдана. д. V давхар
Answer
  • a. 1, а; 2, б; 3, в; 4, г; 5, д
  • b. 2, а; 3, б; 1, в; 4, г; 5, д
  • c. 1, а; 3, б; 5, в; 2, г; 4, д
  • d. 1, а; 3, б; 4, в; 2, г; 5, д
  • e. 1, а; 2, б; 5, в; 3, г; 4, д

Question 49

Question
149. Иргэний нийгмийг эрх зүйт, ардчилсан ёсны орчин гэж үзвэл ямар ямар элементийг агуулдаг вэ?
Answer
  • a. Эрх зүйт хуулийг дээдлэнэ
  • b. Хууль дээдэлнэ
  • c. Зах зээлийн харилцаа тогтсон байна
  • d. Эвлэлдэн нэгдэх, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлнэ
  • e. Хариуцлагатай улс төрийн харилцаа, соёл, эрх зүйн дэг журам бүрэлдэнэ

Question 50

Question
150. Эдгээрээс аль нь иргэний нийгмийг олон ургальч зарчим бүхий орчин гэдгийг харуулж байна вэ?
Answer
  • a. дотооддоо мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг бүрдүүлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, оршин суух газраа сонгох, гадаадад явах, эх орондоо буцаж ирэх бололцоо бүхий байх
  • b. Сэтгэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хууль зүйн бололцоотой, сөрөг хүчний дуу хоолойг сонсдог, эрх ашгийг нь хуулиар хамгаалсан байх c. Нийгэм янз бүрийн социал бүтэцтэй байх
  • d. Хамгийн бага зохицуулалт бүхий төртэй, хууль ёсны аливаа санал, санаачилга, бие даасан байдал хэрэгжих эрх зүйн орчинтой байх
  • e. Хувь хүнээс эхлэн аливаа байгууллага эрх зүйт хуулийн хүрээнд бие даан үйл ажиллагаа явуулах бололцоотой байх

Question 51

Question
151. Иргэний нийгэм хэзээ үүсэн бүрэлдэж, хөгжсөн талаар ямар үзэл баримтлал байдаг вэ?
Answer
  • a. хүмүүсийн нийтлэг үүссэнээр
  • b. Үндсэн хууль батлаж иргэний нийгмийн ашиг сонирхлыг хамгаалах болсноор
  • c. төр нийтлэг эрх ашгийг хамгаалах болсноор
  • d. хөрөнгөтний нийгмийн харилцаа тогтсоноор
  • e. хувийн өмч бий болсноор

Question 52

Question
152. Дараахын аль нь зөв бэ?
Answer
  • a. Төр, иргэний нийгэм хоёр нэгдэлтэй оршино
  • b. Иргэний нийгэм төрийг хянана
  • c. Төр, иргэний нийгмийг хянана
  • d. Төр, иргэний нийгэм харилцан бие биенээ хянана
  • e. Төр, иргэний нийгэм хоёр тус тус даа оршино

Question 53

Question
153. Иргэний нийгмийн хүч хэт давамгайлбал нийгэм ......................., төр хэт хүчирхэгжвэл ................ хүрнэ.
Answer
  • a. тусгаар тогтнол алдагдахад... тоталитаризмд
  • b. анархизмд... тоталитаризмд
  • c. тусгаар тогтнол алдагдахад... боолчлогдоход
  • d. тоталитаризмд... анархизмд

Question 54

Question
154. Ямар нийгэмд төр, иргэний нийгэм хоёр бие биенээ хуулийн хүрээнд тэнцвэртэй хянах нөхцөл илүү бүрдэх вэ?
Answer
  • a. Ардчилсан бус нийгэм
  • b. Тоталитар нийгэм
  • c. Ардчилсан нийгэм
  • d. Авторитар нийгэм
  • e. Социалист нийгэм

Question 55

Question
155. Төрийн тухай хэн юу гэж хэлсэн бэ? 1. Т.Гоббс а. хүчирхийлэгч 2. Ф.Бастиа б. татвараар сорон мөлжигч 3. Милль в. левиафантай зүйрлэсэн 4. Ж.Локк г. зайлшгүй байх ёстой муу зүйл 5. Р.Нозик д. хүний эрхийн гол дайсан
Answer
  • a. 1, а; 2, б; 3, в; 4, г; 5, д
  • b. 1, б; 2, а; 3, г; 4, в; 5, д
  • c. 1, в; 2, б; 3, г; 4, а; 5, д
  • d. 1, д; 2, б; 3, а; 4, г; 5, в
  • e. 1, г; 2, в; 3, д; 4, а; 5, б

Question 56

Question
156. Дорно дахинд төрийн эрх мэдлийг хязгаарлах ямар үзэл санаа байсан бэ?
Answer
  • a. Тэнгэр гэсэн аугаа их дээд оюун санааны дор ариун гэгээн ёс суртахууны тухай үзэл санаа
  • b. Жам ёсны эрхэд тулгуурласан хуулийн тухай үзэл санаа
  • c. Үндсэн хууль, түүнийг дээдлэх тухай үзэл санаа

Question 57

Question
157. Үндсэн хууль, түүнийг дээдлэх тухай үзэл санаа хаанахын үнэт зүйл вэ?
Answer
  • a. Өрнийн
  • b. Дорнын
  • c. Өрнө, дорнын
  • d. Европын үнэт зүйл

Question 58

Question
158. 1789 оны Францын Хүний болон иргэний эрхийн тунхагийн 16-р зүйлийг үндэс болговол Монгол улсад 1992 оноос өмнө Үндсэн хууль оршиж байсан уу?
Answer
  • a. Үндсэн хууль жинхэнэ утгаар оршиж байгаагүй
  • b. 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиуд байсан
  • c. Их засаг хууль Үндсэн хууль байсан
  • d. Үндсэн хууль оршиж байсан эсэх нь тодорхойгүй

Question 59

Question
159. Хүмүүсийн тэр дундаа төрийн албан хаагчдын итгэл үнэмшил, албаны соёл, үйл ажиллагаанд төрий эрх мэдлийг хуваарилахыг юу гэж нэрлэдэг вэ?
Answer
  • a. Агуулгын хуваарилалт
  • b. Хэлбэрийн хуваарилалт
  • c. Агуулгын болон хэлбэрийн хуваарилалт
  • d. Төрийн эрх мэдлийн хуваарилалт

Question 60

Question
160. Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 6-д заасан “эрүүл мэндээ хамгаалуулах” эрхийг хязгаарласан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуульд оруулж болох уу?
Answer
  • a. Болно
  • b. Болохгүй
  • c. Аль нь ч байж болно

Question 61

Question
161. Орчин үед Үндсэн хуульд нэмэлт, нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэх эрхийг хэнд эдлүүлэх чиг хандлага давамгайлж байна вэ?
Answer
  • a. Төрд
  • b. Парламентад
  • c. Засгийн газарт
  • d. Ард түмэнд

Question 62

Question
162. Төрийн дур зоргыг хязгаарлагч хамгийн гол хүч юу вэ?
Answer
  • a. Хууль
  • b. Иргэний нийгэм
  • c. Хууль, иргэний нийгэм
  • d. Ёс суртахуун
  • e. Төр өөрөө

Question 63

Question
163. Төрийн санаатай алдааг залруулагч гол хүч нь юу вэ?
Answer
  • a. Төрийн өөрийнх нь дотоод механизм
  • b. Иргэний нийгэм
  • c. Хууль
  • d. Засгийн газар
  • e. Ард түмэн

Question 64

Question
164. Иргэний нийгэм хэзээ төрийн сөрөг хүч болох вэ?
Answer
  • a. Иргэний нийгэм төртэй ямагт тэрсэлдэж байдаг учраас үргэлж байдаг
  • b. Төр иргэдийн эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн
  • c. Төр эрх мэдлээ хэтрүүлсэн
  • d. Төр үйл ажиллагаагаа явуулж байгаа үед

Question 65

Question
165. Иргэний нийгэм төлөвшинө гэдэг нь ямар утгатай вэ?
Answer
  • a. Нийгэм нэг төрөл байдалд орно
  • b. Нийгэм өөр өөр ашиг сонирхол бүхий нийгмийн бүлгүүдэд хуваагдана
  • c. Төрөөс хүмүүст хайр халамж үзүүлэх ажил бодитой болно
  • d. Иргэдийн эрх, эрх чөлөө хамгаалагдана

Question 66

Question
166. Хөгжингүй иргэний нийгэмд .........................................
Answer
  • a. Хуулийн үндэс нь хүний эрх болно
  • b. Иргэд нийгмийн төлөө байна
  • c. Өмч нийтийн сайн сайханд захирагдана
  • d. Төр иргэдэд эрх чөлөө олгоно
  • e. Нийгэм иргэдийн төлөө байна
  • f. Иргэд төрийн эрхийг тогтоодог

Question 67

Question
167. Төр, иргэний нийгмийн хүчний харьцаа ямар байх нь юунаас илүү хамаарах вэ?
Answer
  • a. Иргэний нийгмийн төлөвшил
  • b. Төр
  • c. Хууль
  • d. Тухайн улс орны хөгжил, иргэншил, соёл

Question 68

Question
168. Төр, иргэний нийгмийн харилцааны хөгжлийн аль үе шатанд төрийн үүрэг давамгайлж байсан бэ?
Answer
  • a. Эхний үе
  • b. Хоёр дахь үе
  • c. Гурав дахь үе
  • d. Дөрөв дэх үе
  • e. Шинэ үе

Question 69

Question
169. Төр, иргэний нийгмийн харилцааны тухайд либерал ардчилсан онол ямар үзэл баримтлалтай вэ?
Answer
  • a. Иргэний нийгмийн эрх чөлөөг хангах
  • b. Иргэдийг хамгаалах
  • c. Төрийн эрх мэдлийг шударга бусаар авахаас хамгаалах

Question 70

Question
170. Ямар онол иргэний нийгмийн хөгжлийн хэвийн үйл ажиллагааг хангах, баталгаажуулах, зах зээлийн хатуу хууль, монополиос иргэдийг хамгаалахад төрийн хууль ёсны оролцоо, зохицуулалт хэрэгтэй гэж үздэг.
Answer
  • a. Социал – демократ
  • b. Фашист
  • c. Либерал – ардчилсан
  • d. Дуалист
  • e. Социалист

Question 71

Question
171. 1992 оны Монгол улсын Үндсэн хууль батлагдсанаар төр, иргэний нийгмийн харилцаа ямар үзэл санаанд тулгуурлах болсон бэ?
Answer
  • a. Төр, иргэний нийгмийг нөхцөлдүүлнэ
  • b. Иргэний нийгэм төрийг нөхцөлдүүлнэ
  • c. Дээрхийн аль нь ч биш

Question 72

Question
172. 1960 оны Үндсэн хуулийн ямар үзэл санаа иргэний нийгмийн зарчмууд үйлчлэх бололцоог шууд хязгаарлаж байсан бэ?
Answer
  • a. Нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавих үзэл санаа
  • b. Өмчийн олон хэлбэр
  • c. Монгол улсын иргэд хувийн өмчтэй байж үл болох үзэл санаа
  • d. Улс төрийн олон ургальч үзэл
  • e. Нийгмийн өмчийн тухай үзэл санаа

Question 73

Question
173. Дараахын аль нь Монгол улсын төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бэ?
Answer
  • a. Ардчилсан ёс
  • b. Шударга ёс
  • c. Эрх чөлөө
  • d. Тэгш байдал
  • e. Зүй ёс

Question 74

Question
174. Нийгмийн нэг төрөл байдал нь юуны хөрс суурь болдог вэ?
Answer
  • a. Дарангуйлал
  • b. Ардчилал
  • c. Иргэний нийгэм
  • d. Улс төрийн нийгэм

Question 75

Question
175. Монгол улсын Үндсэн хуулийн 62-р зүйлийн 2-ын “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэсэн заалт иргэний нийгмийн ямар үзэл санаа, зарчмын илрэл вэ?
Answer
  • a. Нээлттэй байх
  • b. Олон ургальч байх
  • c. Нийгэм өөрөө хөгжих, өөрийгөө удирдах
  • d. Эрх зүйт нийтлэг хууль

Question 76

Question
176. Нийгэм ямар ямар дэд тогтолцооноос бүрдэх вэ?
Answer
  • a. Гэр бүлийн дэд тогтолцоо
  • b. Социал дэд тогтолцоо
  • c. Оюун санааны дэд тогтолцоо
  • d. Эдийн засгийн дэд тогтолцоо
  • e. Улс төрийн дэд тогтолцоо

Question 77

Question
177. Нийгмийн улс төрийн дэд тогтолцоонд юуг хуваарилан зохицуулдаг вэ?
Answer
  • a. Гэр бүлийн гишүүдийн үүрэг
  • b. Иргэдийнхээ ашиг сонирхол
  • c. Хүний хэрэгцээ
  • d. Эрх мэдэл

Question 78

Question
178. “Улс төрийн тогтолцоо бол төр, иргэний харилцан холбоо, улс төрийн эрх мэдлийг зохион байгуулж буй улс төрийн байгууллага, түүний үйл ажиллагаанд тулгуурласан хэм хэмжээ, үзэл санааны харилцан үйлчлэлийн нийлбэр цогц” гэсэн тодорхойлолт хэнийх вэ?
Answer
  • a. Д.Истон
  • b. К.Поппер
  • c. Г. Елленик
  • d. Г.Алмонд

Question 79

Question
179. Улс төр судлалд улс төрийн тогтолцоо гэсэн ойлголтоор юуг илэрхийлдэг вэ?
Answer
  • a. Улс төрийн янз бүрийн үзэгдлийн тогтолцооны шинж чанарыг илрүүлэн, тэмдэглэхэд чиглэсэн онолын хийсвэр загвар
  • b. Улс төрийн харилцааны бүрдэл
  • c. Улс төрийн харилцаанд оролцогчдын цогц
  • d. Дээрхийн аль нь ч биш

Question 80

Question
180. Улс төрийн тогтолцооны нийгмийн зорилго юу вэ?
Answer
  • a. Эрх мэдэл
  • b. Нийтлэг ашиг сонирхол
  • c. Хувийн ашиг сонирхол
  • d. Нийтлэг болон хувийн ашиг сонирхол

Question 81

Question
181. Хүн улс төрийн харилцаанд яагаад оролцдог вэ?
Answer
  • a. Хөндөгдсөн болон өдөөгдсөн ашиг сонирхлоо илэрхийлэх, хамгаалахын төлөө
  • b. Мэдлэг олж авах, хүмүүжихын тулд
  • c. Соёл эзэмших гэж
  • d. Эрх мэдлийн төлөө тэмцэх, түүнд хариу үйлдэл хийгээд эс үйлдэл үзүүлэхийн төлөө

Question 82

Question
182. Улс төрийн тогтолцоог системийн онолын үүднээс авч үзвэл үйл ажиллагааны загвар нь ямар үндсэн хэсэгтэй вэ?
Answer
  • a. Оролт- Үйл явц- Гаралт
  • b. Хяналт- Үйл явц- Шалгалт
  • c. Үйл явц-Шалгалт-Гаралт
  • d. Гаралт-Үйл явц- Орц
  • e. Оролт-Шалгалт-Хяналт Гарц

Question 83

Question
183. Г.Алмондынхоор улс төрийн тогтолцооны оролтын чиг үүрэг юу вэ?
Answer
  • a. Иргэдийн улс төрийн оролцоог хангах
  • b. Иргэндийн ашиг сонирхлыг илэрхийлэх, нэгтгэх,
  • c. Иргэдийг улс төрийн хувьд нийгэмшүүлэх
  • d. Хэм хэмжээ боловсруулах
  • e. Хэм хэмжээг хэрэглэх, сахин биелүүлэх, хяналт тавих

Question 84

Question
184. Төр яагаад улс төрийн тогтолцооны гол институт болдог вэ?
Answer
  • a. Улс төрийн харилцаанд оролцогч бүх субъектын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, улс төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлдэг
  • b. Төрийн бүрэн эрх бүх хүн ам, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг
  • c. Нийгмийн баялаг, үнэт зүйлсийг хуваарилах, хамгаалахад оролцдог
  • d. Улс төрийн тогтолцооны бүрдэл хэсэгт багтдаг
  • e. Албадлагыг шаардлагатай нөхцөлд ил хэрэглэдэг

Question 85

Question
185. Улс төрийн тогтолцооны либерал – ардчилсан хэв маягт төр ямар үүрэгтэй байх вэ?
Answer
  • a. Төр Үндсэн хуулийн үзэл санааны дагуу тохируулагчийн үүрэг гүйцэтгэх ёстой
  • b. Төр бүхнийг шийдвэрлэгч байх ёстой
  • c. Төр зохион байгуулагч байх ёстой
  • d. Төр хуваарилагч байх ёстой
  • e. Төр халамжлагч байх ёстой

Question 86

Question
186. Парламентаас засгийн газраа байгуулдаг улсад төрийн эрх мэдэл дэх улс төрийн намын оролцоо, нөлөө ямар байдаг вэ?
Answer
  • a. Бага
  • b. Их
  • c. Дунд зэрэг
  • d. Ямар ч байж болно
  • e. Бараг байдаггүй

Question 87

Question
187. Төрийн эрх мэдлийн ямар салаанд улс төрийн намын оролцоо, нөлөө хамгийн их жин дарж байх бололцоо бүхий вэ?
Answer
  • a. Хууль тогтоох эрх мэдэл
  • b. Шүүх эрх мэдэл
  • c. Гүйцэтгэх эрх мэдэл
  • d. Аль ч эрх мэдэлд биш

Question 88

Question
188. Ардчилсан дэглэм бүхий улс оронд улс төрийн нам
Answer
  • a. Сонгуульд олонх болж чадаагүй нам сөрөг хүчин болно
  • b. Сонгууль эрх баригч намын байр суурийг бэхжүүлэх, хууль ёсны болгох хэрэгсэл болдог
  • c. Улс төрийн нам хийгээд төр хуулийн хүрээнд хамтран ажиллана
  • d. Төрийн бүх эрх мэдэл улс төрийн намын удирдагчдын гарт төвлөрдөг
  • e. Сонгуулийн үр дүнгээс хамааран өөрийн үзэл баримтлалыг хэрэгжүүлнэ

Question 89

Question
189. Олон нийтийн байгууллага нь төртэй харилцахдаа ямар үүрэг гүйцэтгэх вэ?
Answer
  • a. Төр иргэдийн санаа бодол, ашиг сонирхлыг мэдрэн ажиллахад нь туслах
  • b. Төрийн эрх мэдлийн төлөө тэмцдэх
  • c. Төрийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, олон нийтийн анхаарал, тэмцлийг зохион байгуулах

Question 90

Question
190. Ямар улс төрийн шашинтай вэ?
Answer
  • a. Пакистан
  • b. Марокко
  • c. АНУ
  • d. Иордан
  • e. Монгол

Question 91

Question
191. Төрийн статустай сүм, хийд
Answer
  • a. Эдийн засгийн харилцааны хүрээнд газар, байшин барилга, соёлын бүтээлийг өмчилнө
  • b. Сүм хийдийн удирдлага улс төрийн болон төрийн байгууллагын ажиллагаанд нөлөөлж, оролцохгүй
  • c. Өсвөр үеийн боловсрол, хүмүүжлийн асуудалд бүрэн эрх эдэлж, хэвлэл, кино, телевизийн нэвтрүүлгэд шашны шалгуур тавина
  • d. Сүм, хийд зөвхөн иргэдийн шүтэх хэрэгцээг хангахтай холбогдсон асуудлыг шийдвэрлэдэг

Question 92

Question
192. Ямар улсыг төрөөс шашинг тусгаарласан гэж үзэх вэ?
Answer
  • a. Төрөөс иргэдийн шашинд хандах хандлагыг хянахгүй бөгөөд ямар нэг бүртгэл хийдэггүй
  • b. Төр сүм, хийдийн дотоод үйл ажиллагаанд бага хэмжээнд оролцдог
  • c. Төрөөс сүм, хийдэд бага зэрэг материаллаг болон бусад тусламж үзүүлдэг
  • d. Сүм, хийд төрийн аливаа хэргийг эрхлэх ёсгүй
  • e. Зөвхөн зарим тохиолдолд төрийн албан хаагч албан тушаалд томилогдохдоо шашны тангараг өргөнө

Question 93

Question
193. Платон төрийн байгууллыг хэрхэн ангилсан бэ?
Answer
  • a. хаант, язгууртны, бүгд найрамдах, цөөнхийн, ардчилсан, дарангуйлагч
  • b. язгууртны, нэр алдарт дурлагчдын, цөөнхийн, ардчилсан, дарангуйллын
  • c. цөөнхийн, ардчилсан, дарангуйллын хаант, язгууртны, бүгд найрамдах
  • d. ардчилсан ба ардчилсан бус

Question 94

Question
194. Эртний Грекийн сэтгэгчид төрийн байгууллыг ангилахдаа юуг шалгуур болгож байсан бэ?
Answer
  • a. эрх мэдлийг хэн хэрэгжүүлж буйг
  • b. төрөөс эрх мэдлээ хэрэгжүүлэх арга, хэлбэр, зохион байгуулалтыг
  • c. нэг хүн үү, хэсэг бүлэг үү, эсхүл олонхи хэрэгжүүлж байна уу
  • d. үйлдвэрлэлийн аргыг нь
  • e. хэний эрх ашгийг гол болгож байгааг

Question 95

Question
195. Эртний Грекийн сэтгэгчдийнхээр дараахын аль нь зөв бэ?
Answer
  • a. хааны эрх мэдэл, дур зорго хэтэрвээс ардчилсан төрд шилжинэ
  • b. төрийн нэг байгууллын зохист чанар алдагдваас түүний эсрэг хэлбэр тогтоно
  • c. хааны эрх мэдэл, дур зорго хэтэрвээс олонхын төрд шилжинэ
  • d. ардчилсан төр зохист байдлаа алдвал ардчилсан бус төр тогтоно
  • e. ардчилсан төр зохист байдлаа алдахад дарангуйлагч төр тогтоно

Question 96

Question
196. “Нийгмийн дотоод зөрчил, ашиг сонирхлын ялгаа, хуваагдал нь төр өөрчлөгдөх шалтгаан болно” гэж хэн анх үзсэн бэ?
Answer
  • a. Гегель
  • b. Платон
  • c. Аристотель
  • d. Карл Маркс
  • e. Карл Поппер

Question 97

Question
197. Г.Еллинек төрийг түүхэн хөгжлийг нь шалгуур болгож хэрхэн ангилсан бэ?
Answer
  • a. дорнын, грекийн, ромын, германы
  • b. эртний дорно дахины, грекийн, ромын, дундад үеийн, шинэ үеийн
  • c. эртний дорно дахины, ромын, дундад үеийн, шинэ үеийн
  • d. эртний дорно дахины, грекийн, ромын, шинэ үеийн

Question 98

Question
198. Гегель эртны дорно дахины төрийн гол онцлогийг юу гэж үзсэн бэ?
Answer
  • a. бүх хүн эрх чөлөөтэй гэдгээ мэдэрдэг төр
  • b. нэг ч хүн эрх чөлөөтэй гэдгээ мэдэрдэггүй төр
  • c. нэг л хүн эрх чөлөөтэй гэдгээ мэддэг төр
  • d. нэг хэсэг хүн эрх чөлөөтэй гэдгээ мэддэг төр

Question 99

Question
199. Грекийн төр ямар байсан бэ?
Answer
  • a. төрийн тэргүүн - эзэн хаанаа дээд тэнгэрийн элч хэмээн шүтэн биширдэг байсан
  • b. иргэд нь төрийнхөө төлөө амьдарч байсан
  • c. анхны нийтлэг хууль үйлчилж байсан
  • d. хүн төрийн гишүүний хувьд төдийгүй, харин бодгаль болох хувьдаа эрх зүйн этгээд байсан

Question 100

Question
200. Ромын төр ямар онцлогтой байв?
Answer
  • a. Хааны хүсэл зориг, зарлиг туйлын шинжтэй байсан
  • b. Иргэд нь “төр бол иргэдийн нийлбэр цогц” гэсэн үзэлтэй байсан
  • c. Төгс хүчирхэг төр байв
  • d. Хувийн болон нийтийн эрх зүйг зааглан салгасан
  • e. Хааны эрх мэдлийг хэмжээгүй болгоход шашныг ашиглаж байсан
Show full summary Hide full summary

Similar

How well do you know GoConqr?
Sarah Egan
Turiin Onol 1-100
Munkh Orgil
Turiin onol 201-300
Munkh Orgil
EZOnol 201-250
munkhorgil
Zahirgaa 1-100
munkhorgil
EZonol Nemelt 50
munkhorgil
EBSH 301-416
Munkh Orgil
Irgen 401-500
Munkh Orgil
Irgen 101-200
Munkh Orgil
Irgen 201-300
Munkh Orgil
A3 test
munkhorgil