Turiin Onol 1-100

Description

ТӨРИЙН ОНОЛ
Munkh Orgil
Quiz by Munkh Orgil, updated more than 1 year ago
Munkh Orgil
Created by Munkh Orgil about 9 years ago
4433
10

Resource summary

Question 1

Question
1. Аль бодомж зөв вэ?
Answer
  • a. төр субъектив эрх зүйг тогтооно
  • b. төр объектив, субьектив эрх зүйг холбогч
  • c. төр объектив эрх зүйг тогтооно
  • d. төр субъектив эрх зүйг хамгаална

Question 2

Question
2. Хууль хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалсан байх эсэх нь юунаас хамаарах вэ?
Answer
  • a. субъектив эрх зүйгээс
  • b. объектив эрх зүйгээс
  • c. төрөөс
  • d. ард түмнээс
  • e. нийгмийн түүхээс

Question 3

Question
3. Аль нь субъектив эрх зүйд хамаарах вэ?
Answer
  • a. хүний эрх, эрх чөлөө
  • b. монгол Улсын Иргэний хууль
  • c. монгол Улсын Их Хурлын тухай хууль
  • d. хууль дээдлэх ёс
  • e. өмчлөх эрх

Question 4

Question
4. Дараахын аль нь төрийн тусгай онолын асуудал вэ?
Answer
  • a. өнөөгийн АНУ-ын төр
  • b. засгийн газар
  • c. 13-р зууны Их Монгол улсын төр
  • d. төрийг тодорхойлох оролдлого
  • e. эрх зүйт төрийн онол

Question 5

Question
5. Төрийн тухай тогтсон томьёолол өдгөө алга байгаагийн шалтгаан юу вэ?
Answer
  • a. үе үеийнхэн түүхэн ахуй, цаг, иргэншил, соёлоо тусгасан ертөнцийг үзэх үзэлтэй
  • b. төр байнга хувьсан өөрчлөгддөг, олон талт үзэгдэл,
  • c. төрийг ойлгох, түүнд хандах улс үндэстний сэтгэлгээний арга, соёл янз бүр.
  • d. дээрх хариулт бүгд зөв

Question 6

Question
6. Аль нь төрийг гадаад дүр төрхөөр нь тодорхойлох хандлага вэ?
Answer
  • a. улс төрийн харьцахуй
  • b. эрхийн асуудлаар зөвшилцсөн, ашиг сонирхолоор нэгдсэн хүмүүсийн холбоо
  • c. нийгэм үндэсний холбооноос ялгаатай олон талт нарийн нийлмэл машин
  • d. эрх зүйт хуулиар хамгаалуулсан олон хүмүүсийн нэгдэл

Question 7

Question
7. “Төр бол засгийн газар” гэсэн тодорхойлолт ямар хэтэрхийлэлд тулгуурладаг вэ?
Answer
  • a. аль нэг түүхэн хэв маягаар нь тодорхойлох хэтэрхийлэл
  • b. аль нэг элементээр нь тодорхойлох хэтэрхийлэл
  • c. төрийг байх ёстой талаас нь тодорхойлох хэтэрхийлэл
  • d. дээрх хариултын аль нь ч биш

Question 8

Question
8. “Төр” гэсэн ойлголтын нийтлэг агуулгад Монголчууд эдгээрийн алинаар дамжиж хүрсэн бэ?
Answer
  • a. хүн ам, ард түмэн, хотынхноор
  • b. ёс журам, хууль ёсоор
  • c. эзэн дээдсээр
  • d. эрх мэдлээр
  • e. газар нутгаар

Question 9

Question
9. Төрийг судлах объектив аргын хүрээнд ямар ямар онолууд багтах вэ?
Answer
  • a. төр бол эрх зүйн харилцаа
  • b. төр бол яг л байгаа тэр зүйл
  • c. төр бол эрх мэдэл, засаглагч
  • d. төр бол бат бэх зохион байгуулалт бүхий нэгдэл

Question 10

Question
10. Төрийг судлах субъектив аргын хүрээнд ямар ямар онолууд багтах вэ?
Answer
  • a. төр бол оюун ухаан, ёс суртахууны организм
  • b. төр бол иргэнлэг төлөв байдалд байгаа нэгдсэн хүмүүсийн зохион байгуулалт
  • c. төр бол ард түмэн
  • d. төр бол эрх зүйн объект

Question 11

Question
11. Төрийг үндсэн шинжээр нь тодорхойлдог хандлага
Answer
  • a. сонгодог хандлага
  • b. легист хандлага
  • c. марксист хандлага
  • d. социологийн хандлага
  • e. реалист хандлага

Question 12

Question
12. Ж.Бодены үеэс төрийг тодорхойлоход гарсан шинэ хандлага
Answer
  • a. шинжээр тодорхойлох
  • b. институтчилэн тодорхойлох
  • c. ард түмэн гэж тодорхойлох
  • d. улс төрийн талаас тодорхойлох
  • e. харьцуулан тодорхойлох

Question 13

Question
13. Төрийг тодорхойлох марксист хандлага
Answer
  • a. чиг үүргээр нь
  • b. зохион байгуулалтаар нь
  • c. шинжээр нь
  • d. эрх зүйн харилцааны мөн чанараар
  • e. албадлага хэрэглэх шинжээр нь тодорхойлно

Question 14

Question
14. Социологийн хандлагын гол төлөөлөгч М.Вебер төрийг тодорхойлохдоо
Answer
  • a. чиг үүрэг
  • b. шинж
  • c. хууль ёсны хүч
  • d. эрх зүйн дэг журмын хууль зүйн хэлбэр
  • e. хуулийн хэлбэршсэн эрх мэдлийг гол үндэслэл болгосон.

Question 15

Question
15. Хууль зүйн хандлага
Answer
  • a. чиг үүрэг
  • b. хууль ёсны хүч
  • c. шинж
  • d. эрх зүйн дэг журмын хууль зүйн хэлбэр
  • e. хуулийн хэлбэршсэн эрх мэдлийг гол үндэслэл болгодог.

Question 16

Question
16. Легист хандлага
Answer
  • a. чиг үүрэг
  • b. хууль ёсны хүч
  • c. шинж
  • d. зохион байгуулалт
  • e. хуулийн хэлбэршсэн эрх мэдэл гэдгийг шалгуур болгодог.

Question 17

Question
17. Үндсэн хуулийн тулгуур үзэл санаа, зарчмыг удирдлага болгон төрийг судлах хандлага өдгөө давамгайлж буйн учир
Answer
  • a. Үндсэн хуульд суурь хэм хэмжээ туссан байх ёстой гэдэг үзлийн үүднээс
  • b. Үндсэн хууль хамгийн дээд хүчин чадалтай учраас
  • c. Үндсэн хууль ямар нэг онолд тулгуурласан байх учраас
  • d. Үндсэн хуульд төрийн байгууллыг тодорхойлдог учраас
  • e. Үндсэн хууль төрийн гол хууль учраас

Question 18

Question
18. Орчин үед “төр” гэсэн нэр томъёог дараах агуулгаар хэрэглэж байна (үл хамаарахыг ол)
Answer
  • a. нийтлэг эрх мэдэлд нэгдсэн, тодорхой нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүмүүсийн нийлбэр;
  • b. нийтлэг эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллага, албан тушаалтны тогтолцоо
  • c. улс төрийн нийтлэг эрх мэдлийн захирах захирагдах харилцаа
  • d. хүн ам, нутаг дэвсгэр, үр нөлөө бүхий засгийн газартай бүрэн эрхт, тусгаар тогтносон эрх зүйн этгээд
  • e. улс төрийн эрх, эрх чөлөөг хамгаалагч, хэрэгжүүлэгч

Question 19

Question
19. “Төр,” “Төр ёс” гэсэн ойлголтын ялгаа?
Answer
  • a. агуулга ба хэлбэр
  • b. үзэл санаа ба түүний биежсэн дүр төрх
  • c. мөн чанар ба үзэгдэл
  • d. бүхэл ба хэсэг

Question 20

Question
20. Аль нь шилдэг төрийн номлолын шинжид үл хамаарах вэ?
Answer
  • a. ард түмэн нь аз жаргалтай
  • b. төрийн зүтгэлтэн нь сайн үйлээр хүмүүжиж бэлтгэгдсэн
  • c. төр төвшин, шилдэг байх гадаад, дотоод нөхцлийг хангасан
  • d. удирдагч төрийн эрх мэдлийг бурхны хуулийн дагуу биелүүлдэг байх

Question 21

Question
21. Төр ёсны аль сэтгэлгээ төрийн эрх мэдлийг мөн чанар, хэлбэр, ажиглахуй гэсэн гурван элементээс бүрдэнэ гэж үздэг вэ?
Answer
  • a. шилдэг төрийн номлол
  • b. реалист төр ёсны сэтгэлгээ
  • c. бурханлаг төр ёсны сэтгэлгээ
  • d. хүлээн зөвшөөрөгдсөн төр ёсны сэтгэлгээ

Question 22

Question
22. Дараахын аль нь хүлээн зөвшөөрөгдөх төр ёсны сэтгэлгээний шинж вэ?
Answer
  • a. либерал үзэл санаа
  • b. төрийн монополь эрх
  • c. өргөн эрх мэдэл бүхий төр
  • d. төрийг хамгийн шилдэг аргаар удирдах

Question 23

Question
23. Аль нь реалист төрийн загварын мөн чанарыг илүү тусгаж байна вэ?
Answer
  • a. төр бүхийг бүтээгч
  • b. хамгийн бага эрх мэдэл бүхий төр
  • c. төр бүхийг хянаж оролцоно
  • d. эрх мэдлийг дээдэлнэ

Question 24

Question
24. Аль нь шударга төрийн загварт хамаарах вэ?
Answer
  • a. төрийг дээдэлнэ
  • b. төрийн эрх мэдэл хүлээн зөвшөөрөгдөх нь үзэл суртал мөн
  • c. төрийн эрх мэдэл хүлээн зөвшөөрөгдөх албагүй
  • d. мөнхийн хууль, жам ёс, гэгээрсэн удирдагч бол эрх мэдлийн эх сурвалж

Question 25

Question
25. Аль нь хүлээн зөвшөөрөгдөх төрийн шинжид хамаарах вэ?
Answer
  • a. Үндсэн хуульт ёсыг эрхэмлэнэ
  • b. төрийн эрх мэдэл хүлээн зөвшөөрөгдөх ёстой
  • c. төрийн эрх мэдлийн эх сурвалж нь дэг журам, хүчирхэг аппарат
  • d. төрийн эрх мэдэл ард түмний хүсэл зоригт тулгуурлана

Question 26

Question
26. Төрийн эрх мэдлийн гол зорилт бол эрх зүйт хуулийн ноёрхлыг тогтоох гэж үздэг нь төрийн онолын аль загвар вэ?
Answer
  • a. хүлээн зөвшөөрөгдөх төрийн загвар
  • b. шударга төрийн загвар
  • c. реалист төрийн загвар
  • d. хүлээн зөвшөөрөгдөх болон шударга төрийн загвар

Question 27

Question
27. Аль нь реалист төрийн загварын шинжид үл хамаарх вэ?
Answer
  • a. гүйцэтгэх эрх мэдэл голлох үүрэгтэй
  • b. гэгээн деспотизм
  • c. авторитар дэглэм
  • d. ардчилсан дэглэм

Question 28

Question
28. Ямар төрийн загвар эрх мэдлийг эрхэм зүйл гэж үздэг вэ?
Answer
  • a. шударга
  • b. реалист
  • c. либерал
  • d. Авторитар

Question 29

Question
29. Ямар төрийн загвар төрийн эрх мэдлийг ард түмний хүсэл зориг гэж үздэг вэ?
Answer
  • a. шударга
  • b. реалист
  • c. либерал
  • d. ортодокс
  • e. Сонгодог

Question 30

Question
30. Ямар төрийн загвар төрийн эрх мэдлийн үзэл баримтлалыг хамгийн бага оролцоо бүхий гэж үздэг вэ?
Answer
  • a. шударга
  • b. реалист
  • c. либерал
  • d. ортодокс
  • e. Сонгодог

Question 31

Question
31. Ямар төрийн загвар улс төрийн гол үнэт зүйлийг үндэсний аюулгүй байдлыг хамгаалах гэж үздэг вэ?
Answer
  • a. сонгодог
  • b. реалист
  • c. либерал
  • d. ортодокс
  • e. Шударга

Question 32

Question
32. Ямар төрийн загвар эрх мэдлийн эх сурвалжийг дэг журам, хүчирхаг аппарат гэж үздэг вэ?
Answer
  • a. сонгодог
  • b. реалист
  • c. либерал
  • d. ортодокс
  • e. Шударга

Question 33

Question
33. Дараахын аль нь төрийн шинжид хамаарах вэ?
Answer
  • a. ард түмэн
  • b. хүн ам
  • c. нутаг дэвсгэр
  • d. нийтлэг эрх мэдэл

Question 34

Question
34. Орчин үед улсын хил тогтооход юунд илүү үндэслэж байна вэ?
Answer
  • a. зан заншил
  • b. нэг талын хүсэл зориг
  • c. хүчирхийлэл
  • d. тухайн нутаг дэвсгэр дээр оршин сууж буй үндэстэн

Question 35

Question
35. Дараахын аль нь зөв бэ?
Answer
  • a. демаркаци нь делимитацид тулгуурлана.
  • b. делимитаци нь демаркацид тулгуурлана.
  • c. делимитаци болон демаркаци нь бие биедээ тулгуурлана.
  • d. делимитацийг демаркациас өмнө хийнэ

Question 36

Question
36. Дараахын аль нь улсын нутаг дэвсгэрийн бүрэлдэхүүнд үл багтах вэ?
Answer
  • a. антрактик
  • b. тухайн улсын далбай бүхий усан онгоц
  • c. сарны гадаргуу
  • d. Актав

Question 37

Question
37. Улсын нутаг дэвсгэр өөрчлөгдөх нөхцөл?
Answer
  • a. шинэ улс үүсэхэд
  • b. нутаг дэвсгэрээ буцаан авахад
  • c. бусдын нутаг дэвсгэрийг булаан эзлэхэд
  • d. бусдад нутаг дэвсгэрээ түрээслүүлэхэд

Question 38

Question
38. Ямар нөхцөлд нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт өөр улс эрх мэдлээ хэрэгжүүлэх вэ?
Answer
  • a. түрээслүүлсэн
  • b. түр шилжүүлсэн
  • c. худалдсан
  • d. нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг бусдад алдсан

Question 39

Question
39. Дараахын аль нь Монголын ард түмэн гэсэн ойлголтод багтах вэ?
Answer
  • a. Монгол улсын нийт иргэд
  • b. харьяалалгүй хүн
  • c. Монгол улсад байнга оршин суудаг гадаадын иргэн
  • d. хүн ам

Question 40

Question
40. Хүн ам нь ард түмэн гэсэн ойлголтоос явцуу юу?
Answer
  • a. тийм
  • b. үгүй
  • c. энэ хоёр ойлголт адилхан агуулгатай

Question 41

Question
41. Дараахын аль нь иргэний харьяаллыг үүсмэлээр олох үндэслэл болох вэ?
Answer
  • a. тухайн улсын нутаг дэвсгэрт төрсөн
  • b. үндэслэл бүхий хүсэлт
  • c. эцэг эхийн иргэний харьяалал
  • d. өөр улсын иргэнтэй гэр бүл болсон

Question 42

Question
42. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрхийн агуулга?
Answer
  • a. нутаг дэвсгэрээс хүчлэн гаргахыг хориглох
  • b. нутаг дэвсгэр, түүний хэсгийг булаан эзлэхийг хориглох
  • c. нутаг дэвсгэрийг нэгтгэж, салгахыг хориглох
  • d. бусдад ашиглуулахыг хориглох
  • e. түрээслэхийг хориглох

Question 43

Question
43. Үндэсний эрх зүйн дэглэм үйлчлэх хүрээ хязгаарыг юу тодорхойлох вэ?
Answer
  • a. төрийн эрх мэдэл
  • b. Үндсэн хууль
  • c. нутаг дэвсгэр
  • d. хилийн тухай хууль
  • e. олон улсын эрх зүй

Question 44

Question
44. Ф.Шершеневич юуг эрх мэдлийн сэтгэл зүйн үндэс гэж үзсэн бэ?
Answer
  • a. захирагчийн нэр хүнд
  • b. захирагдагчийн айдас
  • c. захирагчид итгэх итгэл
  • d. захирагдагчийн хүсэл зориг

Question 45

Question
45. Нийтлэг эрх мэдэл бусад эрх мэдлээс юугаараа ялгаатай вэ?
Answer
  • a. тухайн улсын нутаг дэвсгэр дээрх хамгийн хүчтэй
  • b. захирагдагчийн айдас, итгэлд тулгуурладаг
  • c. нийтлэг ашиг сонирхолыг илэрхийлэн хамгаалдаг
  • d. нийт ард түмнийг хамардаг
  • e. тухайн улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамрадаг

Question 46

Question
46. Төр бодитой оршин байгааг юугаар мэдэрч, хүртэж, ойлгож болох вэ?
Answer
  • a. төрийн удирдлагаар
  • b. хуулийн хэрэгжилтээр
  • c. шүүн таслах ажлаар
  • d. хууль тогтоох үйл ажиллагаагаар
  • e. эдгээрийн нийлбэрээр

Question 47

Question
47. Бихевиоризм (Лассуэл) эрх мэдлийг хэрхэн тодорхойлдог вэ?
Answer
  • a. нийгмийн тогтолцооны чадвар
  • b. хүн хүнээ эзэмдэх гэсэн сэтгэцийн хүсэл
  • c. тавьсан зорилгоо хэрэгжүүлэх чадвар
  • d. улс төрийн хүч чадлыг эзэмдэх гэсэн хүний хүсэл зориг

Question 48

Question
48 Хүсэл зориг гэж юу вэ?
Answer
  • a. А субъектын хүссэн зүйлийг Б субъект хийлгэх
  • b. А субъектын хүсээгүй зүйлийг Б субъект хийлгэх
  • c. А субъектын хүссэн зүйлийг Б субъект хийлгэхгүй байх
  • d. А субъектын хүсээгүй зүйлийг Б субъект хийлгэхгүй байх

Question 49

Question
49. Хүний эрх, эрх чөлөөнд тулгуурладаггүй, хүчирхийллийн замаар айх эмээх сэтгэл зүйг бий болгон өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрүүлж захирах хүчийг тогтоодог аргыг юу гэж нэрлэдэг вэ?
Answer
  • a. итгүүлэх арга
  • b. албадах арга
  • c. итгүүлэх болон албадах арга
  • d. айлгах арга

Question 50

Question
50. Эрх мэдлийг гэр бүлийн, цэргийн, намын, үйлдвэрчний, төрийн гэж ангилах шалгуур нь юу вэ?
Answer
  • a. гүйцэтгэж буй чиг үүрэг
  • b. субъект
  • c. хэрэгжүүлж байгаа арга
  • d. Багтаамж

Question 51

Question
51. Эрх мэдлийг ардчилсан ба ардчилсан бус гэж ангилах шалгуур нь юу вэ?
Answer
  • a. гүйцэтгэж буй чиг үүрэг
  • b. субъект
  • c. хэрэгжүүлж байгаа арга
  • d. Багтаамж

Question 52

Question
52. Дараахын аль нь эрх мэдлийг гүйцэтгэж буй чиг үүргээр нь ангилсан ангилал вэ?
Answer
  • a. Бага – гэр бүлийн, Дунд – төрийн, Өргөн – улс төрийн
  • b. эдийн засгийн, мэдээллийн, албадлагын
  • c. хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх
  • d. ардчилсан, ардчилсан бус

Question 53

Question
53. Төрийн эрх мэдлийн эх сурвалж юу вэ?
Answer
  • a. хүлээн зөвшөөрөлт
  • b. удирдагчийн хүсэл зориг
  • c. ард түмний болон удирдагчийн хүсэл зориг
  • d. айх эмээх сэтгэл зүй

Question 54

Question
54. Дараахын аль нь төрийн бүрэн эрхийн тухай жам ёсны онолын үзэл баримтлал вэ?
Answer
  • a. төрийн бүрэн эрхт байдлын цорын ганц эзэн бол ард түмэн
  • b. ард түмний бүрэн эрхт байдлын дээр төрийн төвлөрсөн засгийн бүрэн эрхт байдлыг тавьдаг
  • c. төрийн бүрэн эрхт байдлын жинхэнэ субъект бол захирагчид болон ард түмэн юм
  • d. төрийн хүсэл зориг бүх хүсэл зоригийн дээр байдгийг шүүмжилдэг.

Question 55

Question
55. Төрийн бүрэн эрхт байдлын орчин үеийн үзэл баримтлалын хандлага
Answer
  • a. Төрийн дотооддоо дээдлэгдэх, гадаад харилцаанд хэнээс ч үл хамаарах байдал нь нэг улс орноор хязгаарлагдах явдал түгээмэл болсон.
  • b. Төрийн дотооддоо дээдлэгдэх, гадаад харилцаанд хэнээс ч үл хамаарах байдал нь олон улсын эрх зүйгээр хязгаарлагдах явдал түгээмэл болсон.
  • c. Төрийн бүрэн эрхт байдал нь төр, түүний эрх мэдэл зөвхөн өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд дээдлэгдэж, олон улсын харилцаанд хэнээс, юунаас ч үл хамаарч байх ёстой.
  • d. Төрийн бүрэн эрхт байдал бол туйлын зүйл биш.

Question 56

Question
56. Төр улс орны хэмжээнд эрх зүйн дэг журам бий болгох, иргэд, албан тушаалтны эрх үүргийг тогтоох, нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлчлэх эрх зүйн хэм хэмжээг тогтоох, биелүүлэх, шүүн шийдвэрлэх зэрэг нь төрийн бүрэн эрхт байдлын аль талд хамаарах вэ?
Answer
  • a. Төрийн бүрэн эрхт байдлын гадаад тал
  • b. Төрийн бүрэн эрхт байдлын дотоод тал
  • c. Төрийн бүрэн эрхт байдлын гадаад болон дотоод тал
  • d. Төрийн бүрэн эрхт байдлын олон улсын тал
  • e. Төрийн бүрэн эрхт байдалд хамаарахгүй

Question 57

Question
57. Монгол улсын хууль Монгол улсын олон улсын гэрээний заалттай зөрчилдвөл аль нь илүү хүчин чадалтай (алийг нь дагаж мөрдөх) вэ?
Answer
  • a. Монгол улсын хууль
  • b. Монгол улсын олон улсын гэрээ
  • c. Монгол улсын Үндсэн хууль
  • d. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг

Question 58

Question
58. Дараахын аль нь төрийн бүрэн эрхт байдлын гадаад тал вэ?
Answer
  • a. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх чадвар
  • b. Өөрсдийн ашиг сонирхол, эрхийг хөндсөн асуудлаарх бүс нутгийн болон олон улсын гэрээ хэлэлцээр, хурал зөвлөгөөнд оролцох эрх
  • c. Дэлхийн бусад улстай бүрэн эрхтэй харилцах, элчин харилцаа хөгжүүлэх эрх
  • d. Нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлчлэх эрх зүйн хэм хэмжээг тогтоох чадвар

Question 59

Question
59. Дараахын аль нь төрийн бүрэн эрхт байдлын улс төрийн үндэс вэ?
Answer
  • a. Өөрийн нутаг дэвсгэр, өмч, соёлын өв
  • b. Улс орны тогтвортой байдал, улс төрийн зохих төвшинд хөгжсөн байгууллага, засаг төрийн бүтэц
  • c. Төрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал
  • d. Халдашгүй дархан байдал, Үндсэн хууль, олон улсын гэрээ

Question 60

Question
60. Монгол Улсын Үндсэн хуулийн 20-р зүйлд ”…хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан нь төрийн эрх мэдлийн аль шинжийг илэрхийлэл вэ?
Answer
  • a. Нэгдмэл
  • b. Нийтлэг эрх ашгийн илэрхийлэл
  • c. Монополь
  • d. Хүлээн зөвшөөрөгдсөн

Question 61

Question
61. Төрийн эрх мэдэл ямар эрх ашгийг илэрхийлэн хамгаалж, хэрэгжүүлдэг вэ?
Answer
  • a. Нийтийн эрх ашиг
  • b. Нийтлэг эрх ашиг
  • c. Хувийн эрх ашиг
  • d. Нийгмийн аль нэг бүлгийн эрх ашиг
  • e. Эрх барьж буй намын

Question 62

Question
62. Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-д “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан нь төрийн эрх мэдлийн ямар шинжийн илэрхийлэл вэ?
Answer
  • a. Хүлээн зөвшөөрөгдөх
  • b. Тодорхой шаардлага хангасан албан тушаалтан хэрэгжүүлэх
  • c. Монополь
  • d. Нэгдмэл

Question 63

Question
63. Монгол Улсын Үндсэн хуулийн 51-р зүйлийн 2-т “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг шүүхийн шүүгчээр томилж болно” гэж заасан нь төрийн эрх мэдлийн ямар шинжийн илэрхийлэл вэ?
Answer
  • a. Хүлээн зөвшөөрөгдөх
  • b. Тодорхой шаардлага хангасан албан тушаалтан хэрэгжүүлэх
  • c. Монополь
  • d. Нэгдмэл

Question 64

Question
64. Олон ургальч ардчиллын үзэл баримтлал төрийн эрх мэдлийн субъектыг хэн гэж үздэг вэ?
Answer
  • a. Ард түмэн
  • b. Оюуны өндөр чадавхи, ёс суртахуунтай, эдийн засгийн талаар хараат бус, бие даасан цөөнх
  • c. Шударга ёсны дагуу хууль ёсны сонгуулиар өрсөлдөж шалгарсан хамгийн чадвартай, нэр хүндтэй цөөнх
  • d. Хаан

Question 65

Question
65. Ард түмний төлөөллийн дээд байгууллагыг төрийн эрх мэдлийн гол субъект гэж үздэг нь аль загвар бэ?
Answer
  • a. Вестминстрийн загвар
  • b. Боннын загвар
  • c. Вестминстрийн болон Боннын загвар
  • d. Үндсэн хуульт төрийн тогтолцоо

Question 66

Question
66. Төрийн эрх мэдпийн үндсэн субъект хэн бэ?
Answer
  • a. Ард түмнээс эрх шилжүүлэн авсан төрийн байгууллага
  • b. Ард түмэн
  • c. Элит хэсэг
  • d. Эзэн хаан
  • e. Төрийн тэргүүн

Question 67

Question
67. Төрийн эрх мэдлийн давуу чанарыг бий болгож буй хүчин зүйлийн нийлбэр цогцыг юу гэдэг вэ?
Answer
  • a. Төрийн эрх мэдлийн субъект
  • b. Төрийн бүрэн эрхт байдал
  • c. Төрийн эрх мэдлийн эх сурвалж
  • d. Төрийн эрх мэдэл

Question 68

Question
68. Төрийн эрх мэдлийн эх сурвалж бол “elgbrlgl* ututtjvty e;nj;guxnay ytj hoy;* mfjnay эрх мэдлийн oal grnllguggys oj domttl* ie;gjug байдлаараа хүлээн зөвшөөрөгдөх чадвар юм” гэж хэн үзсэн бэ?
Answer
  • a. М.Вебер
  • b. Н.Бердяев
  • c. И.Кант
  • d. Б.Рассел

Question 69

Question
69. Дараахын аль нь ардчилсан бус дэглэмтэй улсын хувьд төрийн эрх мэдлийн гол эх сурвалж болдог вэ?
Answer
  • a. Уламжлал
  • b. Улс төр, эрх зүйн үнэт зүйл
  • c. Айх эмээх сэтгэл зүй
  • d. Материаллаг болон материаллаг бус нөөц

Question 70

Question
70. Хүн хууль бус зүйл тэр бүр хийддэггүй нь юутай холбоотой вэ?
Answer
  • a. Айх эмээх сэтгэл зүй
  • b. Ёс суртахуун
  • c. Эрх зүйн соёл
  • d. Хүлээн зөвшөөрөлт
  • e. Хуулийн хүч чадал

Question 71

Question
71. Нийтийн өмч, татвар нь төрийн эрх мэдлийн ямар эх сурвалж вэ?
Answer
  • a. Уламжлал
  • b. Улс төр, эрх зүйн үнэт зүйл
  • c. Айх эмээх сэтгэл зүй
  • d. Материаллаг болон материаллаг бус нөөц

Question 72

Question
72. Адчилсан төрийн эрх мэдлийн гол эх сурвалж юу вэ?
Answer
  • a. Уламжлал
  • b. Улс төр, эрх зүйн үнэт зүйл
  • c. Айх эмээх сэтгэл зүй
  • d. Материаллаг болон материаллаг бус нөөц

Question 73

Question
73. Төрийн эрх мэдэл хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл юу вэ?
Answer
  • a. Үндсэн хууль
  • b. Айх эмээх сэтгэл зүй
  • c. Удирдагчийн нэр хүнд
  • d. Төрийн хүч албадлага

Question 74

Question
74. Дараахын аль нь төрийн зорилт вэ?
Answer
  • a. Төрийн зорилгыг хэрэгжүүлэх үе шат бүхий арга хэмжээ
  • b. Төрийн үйл ажиллагааг чиглүүлж буй үзэл санаа
  • c. Төрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байнгын, тогтвортой үйл ажиллагаа

Question 75

Question
75. Дараахын аль нь объектив зорилго вэ?
Answer
  • a. Хүн төрөлхтний хувьсан өөрчлөгдөж байгаа харилцааны өмнө тавьж буй зорилго
  • b. Тухайн эрин үед иргэд, нийгмийн өмнө тавьж буй зорилго
  • c. Түүхэн үйл явдлаас хамааран тухайн төр улсын өмнө бий болж буй зорилго
  • d. Хүн төрөлхтний улс төр, эдийн засгийн харилцааны өөрчлөлтөөс үүдэлтэй зорилгууд

Question 76

Question
76. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой зорилго нь төрийн аль зорилгод хамаарах вэ?
Answer
  • a. Төрийн тусгай зорилго
  • b. Төрийн иж бүрэн зорилго
  • c. Төрийн субъектив зорилго
  • d. Төрийн объектив зорилго

Question 77

Question
77. Монгол улс 1990 оноос хойш эрх зүйт ёсыг хөгжүүлэх, ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засагт эргэлт бусалтгүй орохыг зорьж байна. Энэ нь төрийн ямар зорилго вэ?
Answer
  • a. Төрийн тусгай зорилго
  • b. Төрийн иж бүрэн зорилго
  • c. Төрийн субъектив зорилго
  • d. Төрийн объектив зорилго

Question 78

Question
78. Дараахын аль нь төрийн субъектив зорилго биш вэ?
Answer
  • a. Тухайн улс орны түүхэн онцлог, нөхцөл байдлыг тусгасан зорилго
  • b. Хүн төрөлхтний тулгамдсан асуудал
  • c. Тухайн улсын эрхэм дээд эрмэлзлэл
  • d. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах

Question 79

Question
79. Хэн төрийн зорилгын онолуудыг туйлын болон харьцангуй гэж ангилсан бэ?
Answer
  • a. И.Кант
  • b. Гегель
  • c. Г.Елленик
  • d. Аристотель

Question 80

Question
80. Хувь хүн, нийгмийн сайн сайхан байдлыг хангах нь нийтлэг эрх мэдлийн байгууллагын цорын ганц зорилго гэж үздэг онолыг нэрлэнэ үү?
Answer
  • a. Хязгаарлагдмал зорилгын чиглэл
  • b. Харьцангуй зорилгын онол
  • c. Аз жаргал, элбэг баян амьдралыг цогцлуулах онол
  • d. Ёс суртахууны онол

Question 81

Question
81. Гегелийн “Төр бол объектив ёс суртахууны дээд хэлбэр” гэх тодорхойлолт аль онолд багтдаг вэ?
Answer
  • a. Хязгаарлагдмал зорилгын чиглэл
  • b. Харьцангуй зорилгын онол
  • c. Аз жаргал, элбэг баян амьдралыг цогцлуулах онол
  • d. Ёс суртахууны онол

Question 82

Question
82. Дараахын аль нь хязгаарлагдмал зорилгын онолд багтах вэ?
Answer
  • a. Аливаа төрлийн сайн сайхан байдлыг хангах, асран тэтгэх зорилгоос төр татгалзах ёстой
  • b. Аюулгүй байдлыг хангах, эрх чөлөө болон эрх зүйг хэрэгжүүлэх нь төрийн үндсэн зорилго.
  • c. Аливаа төрлийн сайн сайхан байдлыг хангах, ядуу буурай хүмүүсийг асран тэтгэх нь төрийн үндсэн зорилго.
  • d. Ёс суртахууныг хангах хязгаарлагдмал зорилгоо төр хэрэгжүүлэх ёстой.

Question 83

Question
83. “Төрийн үүсэл” гэсэн ойголтыг хууль зүйн шинжлэх ухаанд ямар утгаар судалдаг вэ?
Answer
  • a. Төр улс үүссэн гэх түүхэн эхлэлийг
  • b. Төр улс үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлийг
  • c. Тодорхой улсын үүслийг
  • d. Төрийн үүслийн тухай онол
  • e. Өргөн утгаар судална

Question 84

Question
84. Дараахын аль нь “de facto”-д хамаарах вэ?
Answer
  • a. Шинээр үүссэн төрийг бүрэн хэмжээгээр, албан ёсоор хүлээн зөвшөөрөх
  • b. Шинээр үүссэн төрийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх
  • c. Аливаа улсууд харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөх сонирхолгүй боловч, ямар нэг асуудлыг шийдвэрлэхийн тулд түр зуур албан ёсоор хүлээн зөвшөөрөх
  • d. Тухайн төрийн оршин тогтнох чадварт эргэлзэж буйн илрэл

Question 85

Question
85. Улс төрийн нийтлэг үүсэж, эрх зүйн дэглэм тогтоож, Үндсэн хууль баталж, төр улсаа дэлхий нийтэд тунхаглажээ. Энэ нь аль ойлголтыг илэрхийлэх вэ?
Answer
  • a. de facto
  • b. de jure
  • c. ad hoc
  • d. Facto

Question 86

Question
86. Дараахын аль нь декларитив онолын үзэл баримтлал вэ?
Answer
  • a. Аливаа улс (төр) үүсч бий болсон цагаасаа олон улсын эрх зүйн субъект болдог
  • b. Бусад улсууд хүлээн зөвшөөрснөөр шинэ улс олон улсын эрх зүйн бие даасан субъект болдог
  • c. Хүлээн зөвшөөрөх нь бодит байдлыг гагцхүү ёсчлох төдий хэрэг юм.

Question 87

Question
87. Хүн төрөлхөөсөө муу болох үзлийг аль нь баримталдаг вэ?
Answer
  • a. Анархистууд
  • b. Т.Гоббс
  • c. Энэтхэгийн Шустрын сэтгэгчид
  • d. И.Кант

Question 88

Question
88. Анархистууд ямар үзэл баримтлалыг дэмждэг вэ?
Answer
  • a. Байгалийн захиргаанд мөнхийн дайсагнал, айдас хүйдэс, хүний амьдрал ядуу, ой гутам байсан.
  • b. Байгалийн захиргаанд байх үед хувиа бодогч бодгалиудын дунд ч хамтын ажиллагаа байдаг
  • c. Хүн төрөлхөөсөө сайн
  • d. Төргүй үед горим журмаар байгалийн захиргааны дутагдлыг засна.

Question 89

Question
89. Дараахын аль нь байгалийн захиргааны үндсэн шинж вэ?
Answer
  • a. Хувийн өмчийн зонхилох хэсгийг байгалийн баялаг бүрдүүлж байсан. Байгалиас заяасан авьяас, бяр чадал, эр зориг, нэр хүнд бүхий ахлагч удирдлага
  • b. Хамтын хөдөлмөр, эзэмшил, хэрэглээ
  • c. Хүмүүс өөрийн гэсэн нутаг дэвсгэр дээрээ л амьдардаг байдал
  • d. Хууль ёсыг нийтээр сахих

Question 90

Question
90. Байгалийн захиргааны үед ямар эдийн засаг байсан бэ?
Answer
  • a. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг
  • b. Хэрэглэгч эдийн засаг
  • c. Үйлдвэрлэгч эдийн засаг
  • d. Зах зээлийн эдийн засаг
  • e. Мал аж ахуй , газар тариалангийн эдийн засаг

Question 91

Question
91. Төрийн үүсэлд нөлөөлсөн байгалийн анхдагч хүчин хүчин зүйл
Answer
  • a. халуун үе (миоцен)
  • b. мөстлөгийн үе (плиоцен)
  • c. байгалийн шинжлэлийн их нээлт
  • d. галт уулын дэлбэрэлт
  • e. усны төвшний бууралт

Question 92

Question
92. Төрийн үүсэл хүний хөгжлийн аль үед холбогдох вэ?
Answer
  • a. Homo Erectus
  • b. homo Habilis
  • c. Homo Sapiens

Question 93

Question
93. Нийгмийн хөдөлмөрийн хуваарь, хүний хэрэгцээгээр төрийн үүслийг тайлбарладаг онол
Answer
  • a. шашны онол,
  • b. эцгийн эрхт ёсны онол
  • c. нийгмийн гэрээний онол
  • d. нийгэм-эдийн засгийн онол
  • e. тархацын онол

Question 94

Question
94. Төрийн үүслийн анхдагч шатгааныг байгалиас заяасан тэгш бус байдлаас эрж хайдаг онол
Answer
  • a. хүчирхийллийн онол
  • b. эцгийн эрхт ёсны онол
  • c. нийгмийн гэрээний онол
  • d. арьсны онол
  • e. тархацын онол

Question 95

Question
95. Төрийн үүслийг газар, нутаг дэвсгэрийг эзэрхэх, улмаар хамжлагат ёсны харилцааны түүхэн үр дүн гэж үздэг онол
Answer
  • a. өв залгамжлалын онол
  • b. эцгийн эрхт ёсны онол
  • c. нийгмийн гэрээний онол
  • d. нийгэм-эдийн засгийн онол
  • e. тархацын онол

Question 96

Question
96. Төрийн үүслийн анхадагч шалтгааныг хүмүүс нэг дор бөөгнөрсөнтэй холбож үздэг онол
Answer
  • a. өв залгамжлалын онол
  • b. эцгийн эрхт ёсны онол
  • c. нийгмийн гэрээний онол
  • d. нийгэм-эдийн засгийн онол
  • e. сэтгэл зүйн онол

Question 97

Question
97. Төрийн эрх мэдлийг зарлалгүй зөвшөөрөх (tacit consent) тухай үзэл аль онолд хамаатай юу?
Answer
  • a. өв залгамжлалын онол
  • b. эцгийн эрхт ёсны онол
  • c. нийгмийн гэрээний онол
  • d. нийгэм-эдийн засгийн онол
  • e. сэтгэл зүйн онол

Question 98

Question
98. Төрийн үүслийг хүний төрөлх мөн чанар болсон захирах захирагдах ёсноос ургуулан тайлбарладаг онол
Answer
  • a. өв залгамжлалын онол
  • b. эцгийн эрхт ёсны онол
  • c. нийгмийн гэрээний онол
  • d. нийгэм-эдийн засгийн онол
  • e. сэтгэл зүйн онол

Question 99

Question
99. Төр ёсыг хэрэгжүүлж байгаа улс түмний удирдлагын туршлагыг нөгөө нь шилжүүлэн авах замаар төр үүссэн гэдгийг батлахыг зорьдог онол
Answer
  • a. өв залгамжлалын онол
  • b. эцгийн эрхт ёсны онол
  • c. нийгмийн гэрээний онол
  • d. нийгэм-эдийн засгийн онол
  • e. тархацын онол

Question 100

Question
100. Төр үүсэх урьдач нөхцөлийг удирдагчийн захиргаа(вождизм) гэж үздэг онол
Answer
  • a. өв залгамжлалын онол
  • b. эцгийн эрхт ёсны онол
  • c. нийгмийн гэрээний онол
  • d. нийгэм-эдийн засгийн онол
  • e. улс төрийн антропологийн онол
Show full summary Hide full summary

Similar

How well do you know GoConqr?
Sarah Egan
Turiin onol 101-200
Munkh Orgil
Turiin onol 201-300
Munkh Orgil
EZOnol 201-250
munkhorgil
Zahirgaa 1-100
munkhorgil
EZonol Nemelt 50
munkhorgil
EBSH 301-416
Munkh Orgil
Irgen 401-500
Munkh Orgil
Turiin onol 301-367
Munkh Orgil
Turiin Onol Tusgai 50
Munkh Orgil
Irgen 101-200
Munkh Orgil