1. 1924 оны Үндсэн хуулиар аль нь БНМАУ-ын дээд эрхийг барих байгууллага байсан бэ?
a) УИХ
b) УИХ, түүний чөлөө цагт УИХ-ын Тэргүүлэгчид
c) УИХ, түүний чөлөө цагт Улсын Бага Хурал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид
d) УИХ, түүний чөлөө цагт Улсын Бага хурал, чөлөө цагт Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд
2. 1924 оны Үндсэн хуулиар Засгийн газар нь
a) Гүйцэтгэх дээд байгууллага мөн.
b) Ерөнхийлөн захирах газар мөн.
c) Аж ахуй, эдийн засгийн бодлогыг ерөнхийлөн эрхлэх байгууллага мөн.
d) Төлөвлөх, хянан байцаах газар мөн.
3. 1924 оны Үндсэн хуулиар хэн хэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан бэ?.
a) Баян чинээлэг ард
b) Хорих ял эдэлж буй хүмүүс
c) Ямагт эрх ашгийг эрмэлзэх, бусдыг зарж амьдрагчид
d) Ван, гүн, хэргэм зэрэг хүртэгсэд
4. 1940 оны Үндсэн хуулинд зааснаар /1949 оны өөрчлөлтөөс өмнө/ БНМАУ-ын төрийн эрхийг барих дээд байгууллага нь:
a) УИХ мөн
b) УИХ-ын Тэргүүлэгчдэд эдлүүлнэ.
c) УИХ, УИХ-ын Тэргүүлэгчдэд эдлүүлнэ.
d) УИХ, УБХ, УБХ-ын Тэргүүлэгчид байна.
5. 1940 оны Үндсэн хуулиар Засаг төрийн гүйцэтгэн захирах дээд байгууллага нь:
a) Засгийн газар мөн.
b) Сайд нарын Зөвлөл мөн.
c) Засгийн газар, Яамд байна.
d) Сайд нарын Зөвлөл Яам байна.
6. 1940 оны Үндсэн хуулинд зааснаар Орон нутгийн эрх барих дээд байгууллага нь:
a) Хурал мөн.
b) Депутатуудын Хурал мөн.
c) Хөдөлмөрчдийн Депутатуудын Хурал мөн.
d) Ардын Депутатуудын Хурал мөн.
7. 1940 оны Үндсэн хуулинд зааснаар дараах эрхийг хуулиар батлан олгоно.
a) Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй.
b) Саналаа хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй.
c) Үг хэлэх, жагсаал цуглаан хийх эрхтэй.
d) Чөлөөтэй саналаа хэлэх, чөлөөтэй хэвлэн нийтлэх, чөлөөтэй хурал цуглааныг хийх, чөлөөтэй гудамжийн жагсаал ёслол хийх эрхтэй.
8. 1940 оны Үндсэн хууль нь мөн чанарын хувьд аль ангилалд нь багтах вэ?
a) социализмын үндсийг байгуулах үеийн;
b) социалист маягийн;
c) ардчилсан маягийн;
d) шилжилтийн үеийн.
9. 1940 оны Үндсэн хуулиар тогтоосон засгийн эрхийн уг сурвалж аль нь вэ?
a) ард түмэн;
b) иргэд;
c) хот, хөдөөгийн хөдөлмөрчин;
d) ажилчин малчин.
10. Хувь хүний эрх зүйн байдал дараахи харилцаануудын алинд нь илрэх вэ?
a) хувь хүн хувь хүний хоорондын;
b) хувь хүн иргэний хоорондын;
c) хувь хүн төрийн хоорондын;
d) хувь хүн нийгмийн хоорондын.
11. Аль нь иргэний харъяаллаа сэргээн тогтоолгох үндэслэл болох вэ?
a) Үрчлэгдсэнтэй холбогдож иргэний харъяаллаа алдсан;
b) гадаад улсад төрөөд тухайн улсын харъяат болсон;
c) эцэг, эхийн харъяалал өөрчлөгдсөнөөс харъяаллаа алдсан;
d) 1921 оны 7-р сарын 11-ний өдөр болон түүнээс хойш Монгол улсын харъяат болсон хүмүүс.
12. Хүний эрхийг жам ёсны гэж ангилах нь ямар шалгуурт хамаарах вэ?
a) мөн чанараар нь;
b) түүхэн хөгжлөөр нь;
c) агуулгаар нь;
d) хэрэгжих хэлбэрээр нь.
13. Аль нь нутгийн өөрөө өөрөө удирдах ёсны нийтлэг шинжид хамаарах вэ?
a) Нутаг дэвсгэрийнхээ буюу хамт олныхоо амьдрал, хөгжлийн асуудлыг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх;
b) нутаг дэвсгэрийнхээ буюу хамт олныхоо амьдрал, хөгжлийн аль ч асуудлаар шийдвэр гаргах;
c) шийдвэр нь тухайн нутаг дэвсгэр, хамт олныг засаглах, заавал биелүүлэх хүчин чадалтай байх;
d) эрхлэх асуудлаа шийдвэрлэж хэрэгжүүлэх нь гадны ямар нэг дарамт шахалтад орохгүйгээр бие даасан шинжтэй байх.
14. 1960 оны Үндсэн хуулиар Төрийн эрх барих дээд байгууллага нь:
a) АИХ мөн.
b) АИХ-ын Тэргүүлэгчид мөн.
c) АИХ-ын депутатууд мөн.
d) АИХ ба АИХ-ын Тэргүүлэгчид
15. 1960 оны Үндсэн хуулинд зааснаар БНМАУ-ын өмчийн хэлбэр нь:
a) Улсын, нийтийн хэлбэртэй байна.
b) Улсын, хоршооллын хэлбэртэй байна.
c) Улсын, байгууллагын хэлбэртэй байна.
d) Нийтийн хувийн хэлбэртэй байна.
16. 1960 оны Үндсэн хуулинд зааснаар Төрийн захиргааны төв байгууллага нь:
a) Яамд байна.
b) Яамд, тусгай газар байна.
c) Яамд, агентлаг байна.
d) Яамд, тусгай газар, агентлаг байна.
17. 1960 оны Үндсэн хуулиар БНМАУ-ын нутаг дэвсгэр нь:
a) Аймаг, хотод хуваагдана.
b) Аймаг, нийслэлд хуваагдана.
c) Аймаг, нийслэл, хот, сум, хороодод хуваагдана.
d) Аймаг, сум, хот, район, хороодод хуваагдана.
18. 1992 оны Үндсэн хуулиар Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь :
a) Ардчилсан ёс, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг хангах, төвлөн удирдах зарчим мөн
b) Төвлөн удирдах ардчилсан ёсны зарчим мөн.
c) Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх ёсны зарчим мөн.
d) Ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ёсны зарчим мөн.
19. 1992 оны Үндсэн хуулинд зааснаар аль нь төрийн өмч вэ?
a) Газар түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг.
b) Иргэдэд өмлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан.
c) Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв.
d) Монголын ард түмний түүх, оюуны өмч, дурсгалт газар.
20. 1992 оны Үндсэн хуулиар Их цагаан туг нь:
a) Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг мөн.
b) Төрийн бэлгэдэл мөн.
c) Төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн.
d) Төрийн хүндэтгэлийн бэлгэ тэмдэг мөн.
21. 1992 оны Үндсэн хуулинд зааснаар Нийслэл гэдэг нь:
a) Төрийн байгууллагууд байрладаг хотыг хэлнэ.
b) Улсын гол хотыг хэлнэ.
c) Төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг хэлнэ.
d) Төрийн дээд байгууллагууд оршин, үйл ажиллагаа явуулдаг хотыг хэлнэ.
22. Дараахь аргуудын аль нь төрийн эрх зүйд хамаарагдахгүй вэ?
a) Хориглох арга
b) Тогтоон бэхжүүлэх арга
c) Захиран тушаах арга
d) Зөвшөөрөх арга
23. Дараахь аргуудын аль нь төрийн эрх зүйд хамаарагдахгүй вэ?
a) Эрх олгох
b) Давуу эрх олгох
c) Зөвлөх
d) Зөвшөөрөх
24. Төрийн эрх зүйн хэм хэмжээг ямар шалгуураар ангилах вэ?
a) Үйлчлэх хугацаагаар нь
b) Агуулгаар нь
c) Шинж чанараар нь
d) Батлан гаргах субъектээр нь
25. Үндсэн хуулийн эрх зүйн эх сурвалж гэдэг нь:
a) Үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээг агуулсан хуульчилсан акт
b) Үндсэн хуулийн эрх зүйн түүхэн баримт бичиг
c) Үндсэн хуулийн эрх зүйн хэм хэмжээний илрэх хууль зүйн хэлбэр
d) Үндсэн хууль, бусад хууль
26. Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрхэд аль нь хамаарахгүй вэ?
a) Үндсэн хуулийн биелэлтэнд дээд хяналт тавих
b) Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах
c) Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг шийдвэрлэх
d) Үндсэн хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх
27. Дараахь харилцааны аль нь Төрийн эрх зүйгээр зохицуулагдахгүй вэ?
a) Улс төрийн харилцаа
b) Эдийн засгийн харилцаа
c) Социал харилцаа
d) Аж ахуйн харилцаа
28. Дараахь зарчмаас аль нь Төрийн эрх зүйд хамаарах вэ?
a) Тэгш эрхийг хангах
b) Засаглан захирах
c) Төвлөн удирдах
d) Төлөвлөгөөт үндэстэй байх
29. Монгол улс хэдий үеэс Үндсэн хуульт байгуулалд шилжин орсон бэ?.
a) 1924-11-26
b) 1921-03-13
c) 1921-07-11
d) 1924-06-25
30. Нийгмийн байгууллын бүтцэд аль нь хамаарахгүй вэ?
a) Нийгмийн эдийн засгийн харилцаа
b) Нийгмийн эрх зүйн харилцаа
c) Нийгмийн улс төрийн харилцаа
d) Нийгмийн оюун санааны харилцаа
31. Байгаль орчноо хамгаалах нь:
a) Иргэдийн үндсэн эрх мөн.
b) Иргэний үүрэг мөн.
c) Иргэний үндсэн үүрэг мөн.
d) Иргэний журамт үүрэг мөн.
32. Гадаадын иргэний эрх, үүргийг
a) Монгол улсын хуулиар тогтооно.
b) Олон улсын гэрээгээр тогтооно.
c) Уул иргэний харъяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно.
d) Монгол Улсын хууль, уул иргэнийг харъяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно.
33. Төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг аль байгууллага тодорхойлох бүрэн эрхтэй вэ?
a) Ерөнхийлөгч
b) Ерөнхий сайд
c) Улсын Их хурал
d) Засгийн газар
34. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, өөрчлөх асуудал аль байгууллагын бүрэн эрхэд хамаарах вэ?
a) Засгийн газар
c) Ерөнхийлөгч
d) УИХ
35. Аль нь Үндсэн хуульд заасан прокурорын чиг үүрэг вэ?.
a) Хэрэгт мөрдөн байцаалт явуулна.
b) Шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.
c) Шүүх хуралд төрийн нэрийн өмнөөс таслан шийдвэрлэнэ.
d) Шүүх хуралдаанд нэхэмжлэл гаргана.
36. Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг аль нь УИХ-ын өмнө шууд хариуцах вэ?.
c) Үндсэн хуулийн цэц
37. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, өөрчлөх асуудал аль байгууллагын бүрэн эрхэд хамаарах вэ?
a) Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурал
b) Засгийн газар
c) УИХ
d) Ерөнхийлөгч
38. Аймаг, нийслэл, сум, дүүргийн хилийн цэсийг ямар байгууллага баталдаг вэ?
c) Иргэдийн төлөөлөгчдийн Хурал
d) Геодези зураг зүйн газар
39. Аль нь шүүгчийн үйл ажиллагааны үндсэн зарчим бэ?.
a) Нэгдмэл зарчим.
b) Төвлөрсөн ёс.
c) Шуурхай ажиллагаа.
d) Хараат бус байх.
40. Монгол улсын дээд шүүхийн шүүгчээр:
a) Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, Монгол улсын 30 нас хүрсэн иргэнийг томилно.
b) Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, Монгол улсын 35 нас хүрсэн иргэнийг томилно.
c) Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, Монгол улсын 45 нас хүрсэн иргэнийг томилно.
d) Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, Монгол улсын 25 нас хүрсэн иргэнийг томилно.
41. Аль нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах вэ?
a) Өршөөл үзүүлэх
b) Уучлал үзүүлэх
c) Хууль гаргах
d) Тогтоол гаргах
42. Тус улсын харъяат болох, харъяатаас гарах асуудлыг аль нь шийдвэрлэх вэ?
a) Улсын Их Хурал
b) Ерөнхийлөгч
c) Засгийн газар
d) Ерөнхий сайд
43. Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа явуулах тухай ямар субьект зарлах вэ?
c) Ерөнхий сайд
d) Батлан хамгаалах яам
44. Ерөнхийлөгч илгээлтээ хаана явуулах вэ?
a) УИХ-д
b) Засгийн газарт
c) Ард түмэнд
d) Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд
45. Хуралдаанд оролцож байгаа боловч санал өгөхгүй байгаа гишүүнийг:
a) Зөвшөөрөхгүй байгаад тооцно.
b) Татгалзаж байгаад тооцно.
c) Саналаа өгөөгүйд тооцно.
d) Хуралдаанд ирээгүйд тооцно.
46. Улсын цол, одон медаль, цэргийн дээд цол бий болгох асуудал аль байгууллагын бүрэн эрхэд хамаарах вэ?
b) УИХ
c) УИХ-ын дарга
47. Дайн бүхий байдал зарлах, цуцлах асуудал аль байгууллагын бүрэн эрхэд хамаарах вэ?
48. Дараахь субъектийн аль нь хууль санаачлах эрх эдлэх вэ?
a) УИХ.
b) УИХ-ын байнгын хороо.
c) УИХ-ын гишүүн.
d) Засгийн газрын гишүүн
49. Хууль нийтэлснээс хойш хэд хоногийн дараа хүчинтэй болох вэ?
a) 10
b) 14
c) 21
d) 30
50. УИХ-ын ээлжит чуулган нэг удаа ажлын хэдэн өдөр чуулдаг вэ?
a) 50-иас доошгүй
b) 60-аас доошгүй
c) 70-аас доошгүй
d) 75-аас доошгүй
51. УИХ-ын Байнгын хороо ямар байгууллага вэ?.
a) Төрийн биеэ даасан байгууллага.
b) УИХ-ын гишүүдийн хамтын байгууллага.
c) УИХ-ын салбар байгууллага.
d) Засгийн газарт хяналт тавих байгууллага.
52. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг юунд үндэслэн шийдвэрлэх вэ?.
a) Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хурлын санал болон иргэдийн саналд.
b) Засгийн газрын саналд.
c) УИХ-ын Байнгын хорооны саналд.
d) Ерөнхийлөгчийн саналд.
53. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ямар зарчмаар хэрэгжих вэ?
a) Төвлөн удирдах ёс.
b) Ардчилсан ёс.
c) Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах
d) Аль нь ч биш
54. Засаг дарга тухайн шатны Хурлын шийдвэрт хориг тавих эрхтэй юу?
a) Эрхтэй
b) Эрхгүй
c) Хуулиар зөвшөөрвөл болно
55. Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг дээд байгууллагаас асуулгүй бие дааж шийдвэрлэж болох уу?
a) Болно.
b) Болохгүй.
c) Цаг үеийн байдлаас шалтгаалан болно
d) Засаг дарга зөвшөөрвөл болно
56. Аль нь бүх шатны хурлын эрх зүйн үндсэн акт вэ?
a) Шийдвэр;
b) Захирамж;
c) Тогтоол;
d) Зарлиг.
57. Аль нь хуулийн албан ёсны тайлбар гаргах эрх бүхий субьект вэ?
a) УИХ;
b) Үндсэн хуулийн Цэц;
c) Улсын Дээд Шүүх;
d) УИХ-ын гишүүн.
58. Абсентеизм гэдэг нь:
a) Сонгуулийг тасалдуулах гэсэн гаж үзэгдэл.
b) Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл.
c) Иргэд үндсэн эрхээ эдлэхээс татгалзах асуудал.
d) Иргэд санал хураалтад оролцохоос зайлсхийсэн улс төрийн үзэгдэл.
59. Ард нийтийн санал асуулга явуулах ажлын бэлтгэлийг улсын хэмжээнд дараахи байгууллагуудын аль нь хариуцах вэ?
a) Улсын их хурал.
b) Засгийн газар.
c) Сонгуулийн ерөнхий хороо.
d) Ерөнхийлөгчийн тамгын газар.
60. Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт, өөрчлөлт оруулж болох уу?
a) УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.
b) Ерөнхийлөгч шийдвэрлэнэ.
c) Ард түмнээр дахин хэлэлцүүлнэ.
d) Огт болохгүй.
61. Сонгуулийн санал авах ажиллагаанд оролцох ажиглагчийг хаанаас томилох вэ?
a) Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч томилно.
b) Тойргийн хорооноос томилно.
c) Ерөнхий хорооноос томилно.
d) Хэсгийн хорооноос томилно.
62. Ажиглагчийн чиг үүргийг ямар субьект тогтоох вэ?
a) Сонгуулийн ерөнхий хорооноос тогтооно.
b) Холбогдох хуулиар тогтооно.
c) Нам, эвслээс тогтооно.
d) Засгийн газраас тогтооно.
63. Улсын Их Хуралд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах санаачлагыг ямар субьект гаргах вэ?
a) УИХ-ын дарга гаргана.
b) Зохих байнгын хороо гаргана.
c) Намын бүлгийн ахлагч гаргана.
d) УИХ-ын гишүүн гаргана.
64. Асуулга гэдэг нь:
a) Иргэд, сонгогчид тодорхой асуудлаар парламентад бичгээр хандах.
b) Ерөнхийлөгч тодорхой асуудлаар парламентад бичгээр хандах.
c) Тодорхой төрийн байгууллага, албан тушаалтанд парламентын гишүүн бичгээр хандах.
d) нам,эвслээс тодорхой асуудлаар парламентад бичгээр хандах.
65. Асуулт гэдэг нь:
a) Холбогдох байгууллага, албан тушаалтанд иргэд, сонгогчид амаар болон бичгээр хандах.
b) Холбогдох байгууллага, албан тушаалтанд Ерөнхийлөгч амаар болон бичгээр хандах.
c) Холбогдох байгууллага, албан тушаалтанд нам, эвслээс амаар болон бичгээр хандах.
d) Холбогдох байгууллага, албан тушаалтанд парламентын гишүүн амаар болон бичгээр хандах.
66. Дахин сонгуулийг дараахи тохиолдлуудын алинд нь явуулах вэ?
a) Төлөөлөгчдийн байгууллагад мандат суларсан үед.
b) Санал авалтыг хүчингүй болгосон үед.
c) Сонгууль хойшлогдсон үед
d) Онц болон дайны байдлын үед.
67. Манай улсын хувьд иргэний харъяаллын ямар зарчим үйлчилдэг вэ?
a) Нэг харъяалалтай байх.
b) Харьяалал тэгш байх
c) Хязгаартай байх
d) Энэрэнгүй, хүнлэг ёсны байх
68. Гадаадад цагаачлан гарсан Монгол улсын иргэдийн тоо бүртгэлийг нэгтгэн хөтлөх чиг үүргийг ямар субьект хүлээх вэ?
a) Цагдаагийн төв байгууллага
b) Иргэний бүртгэл мэдээллийн төв
c) Гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага.
69. Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдал гэдэгт:
a) Улсын тусгаар тогтнол;
b) Улсын бүрэн эрхт байдал;
c) Улсын хилийн халдашгүй байдал;
d) Улсын нутаг дэвсгэрийн халдашгүй байдал зэргийг ойлгоно.
70. Нийгэм-төрийн аюулгүй байдал гэдэг нь:
a) Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмууд;
b) Төр, нийгэм-эдийн засгийн тогтолцоо;
c) Төрийн байгууллагуудын тогтолцоо;
d) Хүний эрх, эрх чөлөө баталгаажсан байх явдлыг хамарна.
71. Ард нийтийн санал асуулгаар дараах асуудлыг шийдвэрлэнэ:
a) Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлох;
b) Үндсэн хууль батлах;
c) Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах;
d) Төрийн удирдлагын хэлбэрийг өөрчлөх зэрэг.
72. Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы хуралдааныг хэн даргалах вэ?
b) УИХ-ын дарга
c) УИХ-ын дэд дарга
d) Хамгийн ахмад настай гишүүн
73. Прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ямар акт гаргах вэ?
a) Зарлиг
b) Захирамж
c) Шийдвэр
d) Тогтоол
74. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр хэзээ хүчин төгөлдөх болох вэ?
a) Гарснаас хойш 10 хоногийн дараа
b) Гарснаас хойш 14 хоногийн дараа
c) Гармагцаа
d) Цэцийн дарга гарын үсэг зурснаар
75. Цэц маргаан хянан шийдвэрлэхдээ дараахь зарчмыг баримтална.
a) Хуулийг нэг мөр хэрэглэх
b) Хуульд захирагдах
c) Асуудлыг хамтран хэлэлцэх
d) Мэтгэлзэх
76. УИХ-ын сонгуулийн ... тойргийн ...хэсэгт оройн 21 цаг өнгөрөхөд сонгогчдоос хэн ч санал өгөхөөр ирэхгүй байв. Иймээс ... хэсгийн хорооны ажилтнууд 22 цагт 20 минут дутуу байхад саналын хайрцгийг нээж санал тоолох ажилдаа орсон байна.
a) Хэсгийн хорооны шийдвэр зөв
b) Саналын хайрцгийг 22 цагт 20 минут дутуу байхад нээхийг хуулиар хориглоогүй
c) Тус хэсэгт явагдсан санал авалт хүчингүй
d) Тойргийн хороо тус хэсэгт явуулсан санал авалтыг хүчингүйд тооцно
77. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч “А” өөрийн сурталчилгааны зурагт хуудсаа дугаар гудамжинд байх хүнсний дэлгүүрийн хананд байрлуулжээ. Гэтэл дүүргийн засаг даргын шийдвэрээр тамгын газраас хүмүүс ирж зурагт хуудсыг нь авч хаясан байна.
a) Нэр дэвшигч сурталчилгааны зориулалттай зурагт хуудсыг хаана ч байрлуулах эрхтэй
b) Дүүргийн засаг даргаас заавал зөвшөөрөл авна
c) Энэ нь дүүргийн засаг даргад үл хамаарах асуудал
d) Дүүргийн засаг даргын шийдвэр зөв
78. Иргэн “Х” гэмт хэрэг үйлдсэн тул шүүхээс түүнийг 6 жилийн хорих ялаар шийтгэжээ. Хорих ангийн удирдлага “Х”-д чиний сонгуулийн эрх хасагдсан гэж хэлжээ.
a) Сонгуулийн эрх нь хасагдсан
b) Сонгуулийн эрх нь хасагдаагүй
c) Сонгуулийн эрх нь түр зогсоогдсон
79. Сонгогчдын нэрийн жагсаалттай (Ерөнхийлөгчийн сонгууль) холбоотой гомдлыг хаана гаргах вэ?
a) Баг, хорооны засаг даргад
b) Сонгуулийн хэсгийн хороонд
c) Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд
d) Сонгуулийн Ерөнхий хороонд
80. ...сумын иргэн “А” сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн хуралд бие даан нэрээ дэвшүүлжээ. Гэтэл сумын сонгуулийн хороо түүнийг Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бас нэр дэвшсэн гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна.
a) Сумын сонгуулийн хороо бүрэн эрхээ хэтрүүлсэн
b) Сумын сонгуулийн хорооны шийдвэрийн үндэслэл буруу
c) “А” сумынхаа хуралд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй
d) Нэгэн зэрэг аймаг, сумын хуралд нэрээ дэвшүүлж үл болно
81. Монгол Улсын иргэн “Д” БНСУ-д ажиллаж амьдардаг. УИХ-ын сонгууль товлон зарласныг дуулаад Элчин сайдын яаман дээрээ ирж сонгуулийн эрхээ эдлэх хүсэлт гаргахад гадаад улсад амьдарч байгаа манай иргэд сонгуулийн эрх эдэлдэггүй гэж хариулжээ.
a) УИХ-ын сонгууль бүх нийтийн байна.
b) Зөвхөн эх орондоо байгаа иргэд сонгуульд оролцоно
c) Элчин сайдын яам түүний сонгуулийн эрхийг зөрчжээ
d) Гадаад улсад байгаа иргэний саналыг санал авах өдрөөс 7 хоногийн өмнө урьдчилан авна.
82. …сумын иргэн “Э” сонгуульд оролцоогүй байна. Гэтэл тус сумын засаг дарга түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр санал өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэсэн үндэслэлээр захиргааны шийтгэл хүлээлгэж торгох болжээ.
a) Засаг даргын зөв
b) Засаг дарга захиргааны шийтгэл ногдуулах эрхгүй
c) “Э”-д шүүхээс захиргааны шийтгэл ногдуулна
d) Сонгуульд оролцоогүй нь захиргааны шийтгэл хүлээх үндэслэл болохгүй
83. УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудал хэлэлцэх гэж байхад УИХ-ын гишүүн “Г” саналаа нууцаар, эсвэл илээр гаргах тухай эхлээд шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал гаргав.
a) “Г”-ийн гаргасан саналыг хүлээж авахгүй байж болно
b) “Г” ийм санал гаргах эрхтэй
c) Уг асуудлаар саналаа зөвхөн илээр гаргана
d) Уг асуудлаар саналаа зөвхөн нууцаар гаргана
84. УИХ-ын гишүүн “А” эдийн засаг, хууль зүйн боловсролтой. Эзэмшсэн мэргэжлийн байдлаас шалтгаалж тэрээр Төрийн байгуулалтын, Эдийн засгийн, Хууль зүйн байнгын хороонд тус тус ажиллах хүсэлтээ гаргав.
a) УИХ-ын гишүүн нэгэн зэрэг хоёр байнгын хорооны гишүүнээр ажиллаж болно
b) УИХ-ын гишүүн нэгэн зэрэг хэдэн ч байнгын хорооны гишүүнээр ажиллаж болно
c) УИХ-ын гишүүн нэгэн зэрэг гурван байнгын хорооны гишүүнээр ажиллаж болно
d) Уг асуудлыг шийдвэрлэх нь УИХ-ын даргын бүрэн эрхэд хамаарна
85. 2002-03-13-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Төв аймгийн Баянчандмань, Борнуур сумдын хооронд нутаг дэвсгэрийн асуудлаар гарсан маргааныг хэлэлцэн хилийн цэсийг шинэчлэн тогтоож тогтоол гаргажээ.
a) Тухайн шатны хурлаас өргөн мэдүүлснээр Засгийн газар батална
b) Тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр УИХ батална
c) Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ батална
d) Эдгээр сумдын Засаг дарга нар харилцан зөвшилцөж батална
86. Монгол Улсын Их Хурал нь:
a) Гишүүдээс бүрдэнэ
b) Дарга, гишүүдээс бүрдэнэ
c) Дарга, дэд дарга, гишүүдээс бүрдэнэ
d) Байнгын хороодоос бүрдэнэ
87. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй байв. Ингээд зарим гишүүд Ерөнхий сайдаа томилж чадахгүй олон хоног өнгөрлөө бид тарах ёстой гэсэн хүсэлт гаргасныг хэлэлцээд олонхи дэмжсэн тул тарахаар болов.
a) УИХ өөрөө тарах шийдвэр гаргах ёсгүй
b) Хууль зүйн үндэслэл бүрдсэн бол тарах шийдвэр гаргаж болно
c) УИХ-ыг тараах асуудлыг зөвхөн Ерөнхийлөгч шийдвэрлэнэ
d) УИХ-ыг тараах асуудлыг Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэнэ
88. 3 дугаар тойргийн нэгэн сонгогч “Гэр” төслөөс өөрт нь гэр хуваарилуулахад дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын 15 дугаар тойргоос сонгогдсон гишүүн “Э”-гээс хүсчээ. “Э” нь би өөр тойргоос сонгогдсон гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд тойргийнхоо гишүүнд хандахыг зөвлөсөн байна.
a) Өөр тойргоос сонгогдсон гишүүнд хандах нь буруу
b) Сонгогч зөвхөн өөрийн тойргийн гишүүнд хандах эрхтэй
c) Сонгогч УИХ-ын аль ч гишүүнд хүсэлт гаргаж болно
d) Сонгогчийн хувийн амьдралын асуудалд УИХ-ын гишүүн туслах үүрэггүй
89. Засгийн газрын хуралдаанаар манай улсаас Казахстанд очиж амьдарч байгаа хүмүүсийн иргэний харьяаллын талаар Монгол Улс Казахстан улсын хооронд олон улсын гэрээ байгуулах тухай асуудал хэлэлцжээ. Уг асуудал Засгийн газрын үндсэн бүрэн эрхэд хамаарах уу?
a) Хамаарна
b) Үл хамаарна
c) Зөвхөн УИХ-ын бүрэн эрхэд хамаарна
d) Үүнийг олон улсын эрх зүйн актаар зохицуулна
90. Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн:
a) Ерөнхий сайд, яамдын сайд, гишүүдээс бүрдэнэ
b) Ерөнхий сайд, гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нараас бүрдэнэ
c) Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ
d) Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, яамдын сайд, гишүүдээс бүрдэнэ
91. Засгийн газраас 2002-05-24-ний өдөр “Төрийн сангийн тогтолцоонд шилжих тухай” тогтоол гаргажээ. Уг тогтоолд хэн гарын үсэг зурах вэ?
a) Ерөнхий сайд, Сангийн сайд
b) Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайд
c) Ерөнхий сайд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
d) Ерөнхий сайд дангаараа
92. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр хэлэлцсэн түүний бүтцэд өөрчлөлт оруулах тухай саналыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлжээ. Гэтэл УИХ-ын гишүүн “Г” энэ нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал тул Засгийн газраас оруулсан саналыг хэлэлцэх хууль зүйн үндэслэл байхгүй гэсэн байна.
a) УИХ-ын гишүүн “Г”-ийн зөв
b) Засгийн газрын бүтцийг хуулиар тогтоодог тул Ерөнхийлөгчтэй зөвшилцөх шаардлагагүй
c) Уг асуудлаар Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцөж болно
d) Уг асуудлаар Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д саналаа өргөн мэдүүлнэ
93. УИХ-ын хэсэг гишүүд газар хувьчлах ажлын явц, цаашид энэ талаар Засгийн газар ямар байр суурьтай байгааг мэдэхийг хүсч асуулга тавьжээ.
a) УИХ-ын хэсэг гишүүд Засгийн газарт асуулга тавих нь буруу
b) Тодорхой асуудлаар зөвхөн нэг гишүүн л хандана
c) УИХ-ын нэг буюу хэд хэдэн гишүүн асуулга тавьж болно
d) УИХ-ын гишүүн Засгийн газарт хандаж зөвхөн асуулт тавих эрхтэй
94. Монгол Улсын Ерөнхийлөгч “Х” тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн гомдлыг Үндсэн хуулийн Цэцэд дугаар хорооны иргэн “А” гаргасны дагуу Цэц хянан шийдвэрлээд зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Ерөнхийлөгчийг огцруулах эрх бүхий субьект:
a) Үндсэн хуулийн цэц
b) Улсын Их Хурал
c) Ерөнхийлөгч өөрөө шийдвэр гаргана
95. Ерөнхийлөгч эрүүл мэндийн байдлын улмаас тодорхой хугацаагаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн эмнэлгийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрчээ. Ингээд түр эзгүй гэсэн үндэслэлээр УИХ-ын дарга түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх болов. УИХ-ын дарга Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон бүх бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх үү?
a) Тийм
b) Үгүй
c) Зөвхөн шилжүүлсэн тэдгээр бүрэн эрхийг
d) УИХ-ын дарга нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлнэ
96. Ерөнхийлөгч нэгэн улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр “А”-г томилох саналаа УИХ-д оруулжээ. Гэтэл “А” нь энэ удаад олонхийн дэмжлэг авч чадаагүй тул дахин түүнийг санал болгосон байна.
a) Ерөнхийлөгч “А”-г гурван удаа санал болгож болно
b) Ерөнхийлөгч “А”-г хоёр удаа санал болгож болно
c) Ерөнхийлөгч “А”-г хэдэн ч удаа санал болгож болно
d) Ерөнхийлөгч дахин өөр санал оруулна
97. Ерөнхийлөгч зүүн гурван аймгийг хамарсан нутагт онц байдал зарлаж зарлиг гаргажээ. Гэтэл УИХ-ын гишүүн “Н” чуулган завсарлаагүй байхад Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчиж эрх мэдлээ хэтрүүллээ гэсэн ярилцлагыг үндэсний телевизээр өгсөн байна.
a) Ерөнхийлөгч онц байдал зарлах эрхтэй
b) Ерөнхийлөгч онц байдал зарлах эрхгүй
c) Зөвхөн чуулганы чөлөө цагт онц байдал зарлана
d) Энэ нь зөвхөн УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарна
98. Үндсэн хуулийн цэцийн гишүүн “Х”-г хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр УИХ эгүүлэн татах болов. Гэхдээ:
a) Анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэнэ
b) Хууль зүйн байнгын хорооны саналыг үндэслэнэ
c) Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг үндэслэнэ
d) УИХ бие даан шийдвэрлэнэ
99. Аймгийн Засаг дарга “Б” Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх заалт Үндсэн хуульд нийцэхгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргажээ.
a) Аймгийн Засаг дарга хүсэлт гаргах эрхтэй
b) Аймгийн Засаг дарга хүсэлт гаргах эрхгүй
c) Аймгийн Засаг дарга өргөдөл гаргах эрхтэй
100. Цэцийн гишүүн “Э”-г “Хөдөлмөрийн хууль” хэлэлцэхэд таслах эрхтэй оролцож байсан гэсэн үндэслэлээр уг хуультай холбогдсон маргаан шийдвэрлэх ажиллагаанаас маргалдагч талууд татгалзан гаргах хүсэлт гаргажээ.
a) Өмнө ямар ажил эрхэлж байсан нь энд хамаагүй.
b) Тангараг өргөсөн цэцийн гишүүн ямар ч маргаан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй.
c) Үндэслэлтэй бол маргалдагч талууд татан гаргах хүсэлт гаргана.
d) Маргалдагч талуудын хүсэлтээр бус гишүүн өөрөө татгалзан гарна.